COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Эх орондоо нүдний торлог шилэнцрийн мэс заслыг хийж, Монголд эмчилдэггүй өвчний тоо нэгээр буурлаа

2018 оны 10 сарын 18

Arslan.mn

Нүдний өвчний эмчилгээ оншилгоог сайжруулах зорилгоор өнөөдөр Канадын Лаурэл сангаас УНТЭ-ийн Нүд судлалын тасагт торлог шилэнцрийн 2 машин, мэс заслын микроскопи 1, хөлдөөх аппарат 1, дагалдах эм, эмнэлгийн хэрэгсэл, мэс заслын зохиомол орчны багаж хэрэгсэл зэрэг 1,2 тэрбум төгрөгийн өртөг бүхий багаж тоног төхөөрөмжийг гардуулж өглөө.

 Arslan.mnУг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл оролцож, хэлсэн үгэндээ Эдгээр тоног төхөөрөмжүүд нь ард иргэдэд нүдний тусламж үйлчилгээг цаг алдалгүй, чанартай үзүүлэхэд нэн чухал ач холбогдолтой хөрөнгө оруулалт болж байгаад талархаж байна. Ангиографи болон торлогийн лазерын машиныг суурилуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа бөгөөд эдгээр багаж, тоног төхөөрөмж суурилагдсанаар Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Торлог шилэнцрийн өвчний цогц оношилгоо эмчилгээг хийх боломжтой болох юм.  Канад Улсын Элчин сайд Дэвид Спрул, Профессор Хью Парсонс ,та бүхнээр дамжуулан Канад улсын засгийн газарт Монгол улсын засгийн газар,Эрүүл мэндийн яам,эмч мэргэжилтнүүд,ард иргэдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье гэлээ.

Arslan.mnМөн нүдний торлог шилэнцрийн мэс засал, цээжний хөндийн мэс засал, чих хамар хоолой, толгой хүзүүний мэс заслын чиглэлээр эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, резиденсийн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох, Канад Улсад дагнасан нарийн мэргэжлээр эмч сургаж бэлтгэх, хөдөө орон нутгийн ард иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо, мэс засал эмчилгээ хийх, тоног төхөөрөмжөөр хангах, шинэ технологи нэвтрүүлэх зэргээр хамтран ажиллаж байна.
2019 онд нүдний компьютер томографи, нүдний торлогийн судасны ангиографи болон торлогийн лазерын машиныг гаалийн татварыг чөлөөлүүлэн тус эмнэлэгт суурилуулахаар бэлтгэл ажил хийгдэж байгаа бөгөөд эдгээр багаж тоног төхөөрөмж суурилагдсанаар УНТЭ-т  Торлог шилэнцрийн өвчний оношилогоо эмчилгээг цогцоор шийдэж чадах юм.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596184
0 эможи

keyboard_arrow_up