COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“ДАРХЛААЖУУЛАЛТЫН 10 ХОНОГ“ аян эхэллээ

2018 оны 10 сарын 18

Arslan.mn

Жил бүриийн хавар,намар "Дархлаажуулалтын 10 хоног" аяныг зохион байгуулдаг уламжлалтай. Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу 24 дэхь жилдээ зохион байгуулж байгаа энэ удаагийн ээлжит 10 хоногийг "Вакцинаар хамтдаа сэргийлье" уриан дор энэ сарын 20-30-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулагдах аж.

"Дархлаажуулалтын 10 хоног" аяны хүрээнд товлолын дархаажуулалтаас хоцорсон 15 хүртэлх насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах, эцэг, эх асран хамгаалагчдад дархлаажуулалтын талаар бодит мэдээлэл түгээх, эрүүл мэндийн ажилтны ур чадвар, дадлыг сайжруулах үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар өнөөдөр Уран зургийн галерейд болон хэвлэлийн бага хурал “Вакцинаар хамтдаа сэргийлье”  гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр мэдээлэл хийлээ. Тус арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол улс дахь суурин төлөөлөгч Др.Сергей Диордица, ЭМЯ-ны олон нийттэй харилцах тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, Академич П.Нямдаваа болон бусад албаныхан оролцлоо.

Arslan.mn

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн: 

“Дархлаажуулалт нь халдварт өвчнөөр зөвхөн нэг хүүхдийг өвчлүүлэхгүй байх асуудал биш, олныг хамарсан дэгдэлт, цар тахлаас нийтийн эрүүл мэндийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг ба дэлхийн 193 орон бага насны хүүхдийг вакцинаар дархлаажуулж, хүүхдийн өвчлөл эндэгдлийг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулж байна.

Иймд Дэлхийн  эрүүл мэндийн чуулганаар 1974 онд Дархлаажуулалтын хөтөлбөрийг баталж, дэлхийн 190 гаруй улс орон хүлээн зөвшөөрч хэрэгжүүлж эхэлсэн юм. Үүний дагуу манай улс дархлаажуулалтын үндэсний товлолыг нэвтрүүлж, 1993 оноос үндэсний хөтөлбөр болгон өргөжүүлж, 2002, 2011 онд шинэчлэн хэрэгжүүлсэн. Ингэснээр манай улс цагаан цэцэг, халдварт саа, нямрайн татран өвчнийг устгаж, сахуу, хөхүүл ханиад өвчин сүүлийн 10 жилд бүртгэгдээгүй. Мөн хепатит, улаанбурхан өвчний тархалтыг хяналтандаа авч, халдварт өвчинтэй тэмцэх талар дэлхийн хэмжээнд тавьсан зорилтуудыг хангахад тэргүүн эгнээнд явж, хүүхдийн өвчлөл эндэгдэл эрс буурсан.

Дархлаажуулах бэлдмэл, вакцины аюулгүй байдлыг төрөөс чухалчлан анхаардаг бөгөөд дархлаажуулалтын товлолын дагуу 15 хүртэлх насны хүүхдэд хийдэг 11 төрлийн өвчний эсрэг 7 төрлийн вакциныг ДЭМБ-ын гэрчилгээтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрээс НҮБ-ын хүүхдийн санд захиалан Засгийн газрын хөрөнгөөр худалдан авч байна.” хэмээлээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: 

Монгол улсын хувьд НҮБ-ын хүүхдийн сангаар дамжуулан вакцинаа худалдаж авдаг. Тус сан нь дэлхийн 120 гаруй улс оронд вакцин, дагалдах хэрэгслийг хүйтэн хэлхээний аюулгүй горимыг баримтлан нийлүүлдэг байгууллага юм. Энэ удаад захиалсан 45 мянган вакцин  энэ сарын 24-ний өдөр бууна. Сайн дурын болон гарцаагүй хийх ёстой заалтын дагуу уг вакциныг хийнэ. Сайн дураар хийлгэх вакцинийг 15000 төгрөгөөр хийхээр төлөвлөсөн. Вакцины хамрах хүрээ болон үр дүн маш чухал. Нэг хүн вакцин тариулахгүй хоцроход тэр хүн зөвхөн өөрийгөө хохироогоод зогсохгүй хажуу хүмүүсээ давхар хохироох эрсдэл үүсдэг. Өөрөөр хэлбэл иргэн та вакцин хийлгэснээр өөрийнхөө эргэн тойрны хүмүүсээ аюулт өвчнөөс хамгаалахад гар бие оролцож байна, эрсдлээс хамгаалж байна гэсэн үг юм. Халдварт өвчин гэдэг бол дан ганц иргэний асуудал биш, дэлхий нийтийн асуудал юм." хэмээлээ. 

Arslan.mn

Мөн энэ үеэр Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан, академич П.Нямдаваа “Монгол улс дахь улаанбурхан, улаануудын эсрэг дархлал тогтоцын судалгааны үр дүн”-г танилцууллаа. Монгол улсад оршин сууж буй 6 сартайгаас 35 насны хүн амын дунд улаанбурхан ба улаануудын эсрэг дархлааны түвшинд нэг агшны үнэлэлт өгөхөд энэ ийлдэс судалгааны гол зорилго оршиж байгаа аж. Судалгааны үр дүнд тулгуурлан улаанбурхан, улаануудын тархалт, тархалтыг таслан зогсоох арга хэмжээг хэрэгжүүлэх, эрсдэлтэй насны бүлэг, нутаг дэвсгэрийг тодорхойлж, дархлаажуулалтын ямар арга хэмжээ зохион байгуулах талаар нийтэд зөвлөмж гаргаад байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596178
1 эможи

keyboard_arrow_up