COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Дэлхийн мисс-2018 тэмцээнд оролцох Э.Энхриймаа “Сүрьеэгүй Монгол” төслийг эхлүүллээ

2018 оны 10 сарын 17

Дэлхийн мисс-2018 оролцогч Э.Энхриймаагийн товч танилцуулга

Э.Энхриймаа Санхүү эдийн засгийн их сургуулийг олон улсын нягтлан бодогч мэргэжлээр удахгүй төгсөнө. Тэрээр Орос 14-р дунд сургуулийг дүүргэсэн, орос, англи хэлийг бүрэн төгс эзэмшжээ. Бага наснаасаа уралдаан, тэмцээнд идэвхтэй оролцож, 2013 онд Берлин хотод зохион байгуулагдсан Ломоносовын нэрэмжит бүх оросын математикийн олимпиадад алт, 2014 онд Орос сургуулиудын математикийн  олимпиадад I байр эзэлжээ. Бадмингтон спортын улсын II зэрэг, 2018 онд МЗХ-ны “Шилдэг залуу”-аар шалгарсан. Мөн Оюуны өмчийн газарт шинэ, шилдэг бүтээлээ баталгаажуулахаар ажиллаж байна.

Э.Энхриймаагийн хүмүүнлэгийн салбарт хийсэн бусад ажлууд

Э.Энхриймаа Монголын сайхан бүсгүй тэмцээний шагналын 20 сая төгрөгөөр өнчин хоцорсон дөрвөн ам бүлтэй хүүхдүүдэд хашаа байшин бэлэглэн орон гэртэй болгожээ. Багаасаа аав ээжийнхээ хамт буяны үйл хийж ирсэн мисс Э.Энхриймаагийн гэр бүл сүүлийн гурван жилд 50 сая төгрөгийн хандивыг хүүхэд багачуудад өгчээ.

Дэлхийн мисс-2018 тэмцээний оролцогч Э.Энхриймаа “Сайн ээж, сайхан дэлхий” уриаг дэлхийн гоо үзэсгэлэнгийн талбарт монгол ээж, эмэгтэйчүүдээ төлөөлж оролцохдоо хэлэхийг хүсэж байгаа юм. Өөрөөр хэлбэл ээжүүд хүүхдүүдэдээ зөв төлөвшил, хүмүүжил олгосноор олон асуудал, бэрхшээлийг цаад утгаараа шийднэ гэсэн санааг уриалж байна. Иймээс монгол ээжүүдийн  хүүхдээ хүмүүжүүлэх, шилдэг зөвлөгөөнөөс бүтсэн “Хатан ухаант ээжүүдийн сургааль” номыг санаачлан бүтээж, олон нийтэд үнэгүй тараасан юм.

“Сүрьеэгүй Монгол” хүмүүнлэгийн төслийг саначлан эхлүүллээ

Э.Энхриймаа Монгол Улсад тулгамдсан эрүүл мэндийн асуудлыг хөндөж, “СҮРЬЕЭГҮЙ МОНГОЛ (END TB)”  төслийг санаачлан эхлүүллээ. Монгол Улс сүрьеэгийн дарамтаар Номхон далайн баруун бүсийн өвчлөл өндөртэй орны тоонд ордог. Жил бүр 4000 хүн сүрьеэгээр өвчилдөг юм. 200 орчим хүн сүрьеэгээр нас бардаг. Өвчлөлийн 65 хувийг ид хийж бүтээх 15-44 насны залуус эзэлж, өвчтөнүүдийн тал нь ажилгүй, 70 хувь нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой. Иймээс дараах хэд хэдэн ажлыг өрнүүлж байна:

  1. Дунд сургуулийн сурагчдын дунд “Сүрьеэгүй гэр бүл” сэдэвт зураг зуруулж, олон нийтийн газарт үзэсгэлэн гаргана.
  2. Олон нийтийн дунд “100 төгрөг” аян өрнүүлж, хандив цуглуулж, сайн дурын сан байгуулж, явуулын болон дансаар хандивын үйл ажиллагааг зохион байгуулж байна.
  3. Сүрьеэгээр эмчлүүлж байгаа өвчтөнд зориулж 8 сая төгрөгийн нэмэлт тэжээл, витамин, элэг хамгаалах бэлдмэлийг Халдварт өвчин судлалын үндэсний төв болон Орхон аймаг дахь бүсийн оношлогооны төвд хүлээлгэн өглөө. Сүрьеэгийн эм тариа маш хүчтэй учир өвчтөн дүлийрэх, үе мөчинд нь өөрчлөлт орох, элэг нь өвчлөх зэрэг хүндрэлтэй. Энэ хүмүүст нэмэлт тэжээл, витамин, элэг хамгаалах бэлдмэл зайлшгүй хэрэглэх шаардлагатай ч санхүүгийнхүндрэл бэрхшээлийн улмаас өвчтөнүүд тэр бүр хэрэглэж чаддаггүй ажээ.
  4. Сүрьеэ өвчний улмаас гэр бүлээрээ зовж байгаа нэг айлд гэрийн дулаалга, өвлийн хувцас, нүүрс түлээ, хоол хүнс гээд 2,2 сая төгрөгний тусламж үзүүлсэн. Гэрийн эзэн хорвоог орхиж, ээжийнх нь өвчин хүндэрч, эмнэлэгт  жил гаруй хугацаанд эмчлүүлж байгаа юм. Том хүү нь сүрьеэ өвчин тусаад эдгэрсэн ч эхнэр хүүхэд нь орхиж салсан, мөн хүнд өвчний улмаас ажил хийх чадваргүй болжээ. Өвчтэй дүүтэйгээ орлого, мөнгө, хоол тэжээл байхгүй энэ айлын нөхцөл сүрьеэ өвчтэй олон гэр бүлтэй адилхан байна.
  5. “СҮРЬЕЭГҮЙ МОНГОЛ” төсөлд Засгийн газар болон шийдвэр гаргаж, бодлого тодорхойлогч хүмүүсийг идэвхжүүлж, албан ёсоор засаг захиргааны нэгжийг оролцуулахаар албан бичгийг хүргүүлээд байна.
  6. Олон нийтэд зориулсан сүрьеэгээс урьдчилан сэргийлэх танин мэдэхүйн видео хийж, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран цацаж байршуулж байна.
  7. “СҮРЬЕЭГҮЙ МОНГОЛ” төслийн сайн дурын аяныг УБ хотын хэмжээнд зохион байгуулах зорилгоор нийслэлийн бүх дүүрэгт албан бичиг хүргүүлсэн. Энэ сарын 15-нд Баянгол  дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх залуучуудын зөвлөх хорооны салбар зөвлөлийн гишүүдийн оролцоо, хамтын ажиллагааг хангаж, оролцохоор болж уулзалт зохион байгууллаа. Уг уулзалтад БГД-ийн иргэний танхимын хэлтсийн дарга М.Лхагвасүрэн, зохион байгуулалт, үйл ажиллагааны хэлтсийн дарга Т.Энхтайван нар үг хэлж хамтын ажиллагааг эхлүүлсэн юм. Цаашид “СҮРЬЕЭГҮЙ МОНГОЛ” сайн дурын төслийн аяныг нийслэлийн бүх дүүргүүдээр үргэлжлүүлнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
596121
2 эможи

Zochin
2019-05-26 16:31
Yadtsan yashka miss nertei. Tsemtseend ochood zawaaraad irdeg gej bgaashd kk
keyboard_arrow_up