COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Өрх, сумын эмч нар АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ хурдан шуурхай хүргэх арга барилд суралцаж байна

2018 оны 6 сарын 12

Arslan.mn

“Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад чиглэсэн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд эрүүл мэндийн мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төслийн хүрээнд “Өрх, сумын түвшинд үзүүлэх эрүүл мэндийн нэн шаардлагатай анхан шатны тусламж, үйлчилгээ” сэдэвт сургалт өнөөдөр  АШУҮИС-д зохион байгуулагдаж байна.
Сургалтыг ЭМЯ, ДЭМБ, АШУҮИС хамтран зохион байгуулж  байгаа бөгөөд алслагдсан суманд мобайл технологийг  хэрэгжүүлэх,  өвчний эрт илрүүлгийг  хурдан шуурхай хийх боломжит нөхцөлийг хангах зорилготой аж.

Arslan.mn
Тус сургалт 6 өдөр үргэлжлэх бөгөөд Баян-Өлгий, Ховд, Завхан зэрэг 3 аймаг,  Баянзүрх, Хан-Уул дүүрэг дүүргийн  нэгдсэн эмнэлгийн  их эмч, лаборант, аймгуудын нийгмийн бодлогын хэлтсийн дарга нар, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн менежерүүд оролцож байна.

Arslan.mn
АШУҮИС-ийн Өрхийн анагаах ухааны танхимыг эрхлэгч, доктор,  профессор Д.Мягмарсүрэн:
Гурав дахь удаагийн сургалтыг өнөөдөр зохион байгуулж байна. Сургалтыг гол зорилго нь алслагдсан  хөдөө орон нутгийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэнийг ч орхигдуулахгүйгээр хэрхэн хүргэх, эмч нар хамгийн энгийн багаж төхөөрөмж ашиглан хурдан шуурхай  оношилгоо, эмчилгээг хийх  арга барилд суралцах, олсон мэдээллээ программруу хэрхэн оруулах, эрүүл мэндийн  тусламж үйлчилгээний мэдээ тайлан гаргах зэрэг аргачлалд суралцаж байна.
АШУҮИС-ийн Өрхийн анаагах ухааны танхим буюу анхан шатны  тусламж үйлчилгээг хариуцсан танхим  48 цагийн 6 өдрийн  сургалтыг зохион байгуулж, тус сургуулийн 20 гаруй багш нар сургалтад лекц унших юм.
Анхан шатанд үзүүлж байгаа тусламж үйлчилгээг үзүүлэхдээ хамгийн энгийн, хүртээмжтэй байдлаар оношилгоогоо хийх ёстой. Тиймээс сургалтаар түргэвчилсэн тестүүдийг ашиглаж байна.
Өнөөдрийн сургалтын бас нэг онцлог нь сургалтад хамрагдаж байгаа өрх, сумын эмч нар, сувилагч, лаборантуудыг гарын лавлага, сурах бичиг бусад эмнэлгийн тоног төхөөрөмжөөр  хангаж байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58403
0 эможи

keyboard_arrow_up