COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 08, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ОУВС-д хаягласан 15000 ЭРҮҮЛ МЭНДИЙН салбарын ажилтны гарын үсэг бүхий ШААРДЛАГЫГ хүргүүллээ

2018 оны 5 сарын 23

Arslan.mn

Эмч, эмнэлгийн ажилтны үйлдвэрчний эвлэл /ҮЭ/-ээс эмнэлгийн салбарын ажилчдын цалинг 50 хувиар нэмэхийг шаардсан суулт өнөөдөр /2018.05.23/ ес дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдрөөс эхлэн суулт хүрээгээ тэлж, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат нар гишүүд дэмжигчдийнхээ хамт суултад нэгджээ. Өнөөдрийн суултыг олон улсын валютын сангийн урд хийлээ.

МЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмар: 

"Нэг жил ажилласан, 10 жил ажилласан сувилагчийн цалингийн ялгаа 3000 төгрөг байна. Өнөөдөр эрүүл мэндийн манаанд өдөр шөнөгүй зогсож байгаа сувилагч нар 466-526 мянган төгрөгийн л цалин авч байна. Татвар, зээлээ төлөөд 3000-40000 төгрөгийг л гар дээрээ авч байгаа. Тийм учраас энэ салбарын ажилтнууд бид цалин хөлсөө 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байна. Бидний шаардаж байгаа 50 хувь гэдэг бол цалин нэмж байгаа хэлбэр биш. Өнгөрсөн 4 жилд цалин хөлс нэг ч төгрөгөөр нэмэгдээгүй хэрнээ өргөн хэрэглээний бараа бусад бүх зүйлийн үнэ нэмэгдсэн. Энэ хугацаанд нэг сувилагч маань 3-4 сувилагчийн ажлыг хавсарч хийж, хөдөлмөрийн мөлжлөгт автаад байна. Уржигдар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар МҮЭ-ийн төлөөллийг хүлээн авч уулзаад ОУВС-тай 2018 оныг хүртэл цалин хөлсийг царцаана гэсэн хатуу гэрээ байгуулсан учраас 2018 оны 4 дүгээр улирал хүртэл цалин нэмэх тухай ярьж чадахгүй гэсэн. Тиймээс ОУВС-д хаягласан 15000 эрүүл мэндийн ажилтны гарын үсэг бүхий цалин нэмэхгүй гэсэн хатуу шийдвэрээ цуцлаж өгөөч гэсэн шаардлагыг хүргүүлнэ. Төр засгийн зүгээс бид бүхний өнөөгийн нөхцөл байдлыг харж үзээч гэж хүсмээр байна.

Биднийг ОУВС-ийн гадна хүртэл суулт хийлгэж байгаа нь энэ төрийн эмэгнэл. Бид шаардлагынхаа хариуг энэ сарын 28-ны өдөр ОУВС, Сангийн яамнаас авна. Тэр өдөр ямар хариу гарахаас цаашид ямар арга хэмжээ авах нь тодорхой болно. " хэмээлээ. 

 

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57646
0 эможи

Зочин
2018-05-23 13:23
Энэ тэнэг юмаа болио. Ямар ч эрх зүйн ойлголтгүй. Овоо хүүхэн гэж бодсон чинь бас л нэг ок байж энэ мягмар. Зүгээр засгаа шахаад суухгүй.
keyboard_arrow_up