COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

СУВИЛАГЧИЙН орон тоо, цалинг нэмэхгүй бол улс орон даяар АЖИЛ ХАЯЛТ зарлана

2018 оны 4 сарын 06

Arslan.mn

Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр болжээ. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэхүү  шаардлагад сувилагчийн орон тоог 9000-аар нэмэгдүүлэх, ангилал, зэрэглэл, доод жишгийн шинэчлэх, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсийг 50 хувиас доошгүйгээр нэмэгдүүлэх ажлыг энэ сарын 15-ны дотор эхлүүлэх зэргийг шаарджээ. Хэрэв тэдний шаардлагад хариу өгөхгүй бол тавдугаар сарын 12-ноос эхлэн ажил хаялт эхлүүлж, эмч, бусад ажилтнуудыг нь тэмцэлдээ оруулахаа мэдэгдлээ.

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны дарга Б.Мягмар 

"Эрүүл мэндийн салбарынхан улаан номонд орох дөхсөн сувилагчийн асуудлыг хөндөхөөс өөр аргагүй байна. Улсын 3 талт хэлэлцээрийг нэн даруй эхлүүлж, цалин орлого хүний нөөцийн бодлогыг зөв болгох асуудлыг Засгийн Газар яаралтай авч хэрэгжүүлэхгүй бол сувилагч нар улс орон даяар тэмцэлд нэгдэж, ажил хаялт зарлахаа албан ёсоор мэдэгдэж байна. 

Сувилагч нар өнөөдрийн байдлаар татвар, нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд гар дээрээ 100 мянга гаруй төгрөг авдаг. Хамгийн багадаа нэг сая төгрөгт хүрэхгүй бол Монгол Улсад ажиллах сувилагч олдохоо болилоо. Ард иргэдэд сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлдэг хүмүүс мэргэжлээрээ ажиллахгүйд хүрээд байна. 

Тиймээс төр засгийн зүгээс Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг бодитой, шударгаар үнэлэх тогтолцоог нэн яаралтай шийдвэрлэхийг шаардаж байна" гэв.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
4
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
2
55758
80 эможи
keyboard_arrow_up