COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 13, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: “АЛТАН ЧАГНУУР”-ын эзнээр ШИЛДЭГ 12 ЭМЧ тодорлоо

2018 оны 3 сарын 30

Arslan.mn

Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан эмч нарын хөдөлмөрийг үнэлж алдаршуулах зорилгоор Олон Улсын эмч нарын баярын өдрийг тохиолдуулан Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос Монголын шилдэг эмч нарыг шалгаруулах “АЛТАН ЧАГНУУР” дээд шагналыг санаачлан 8 дах жилдээ зохион байгууллаа.
Тус шагнал нь эрүүл мэндийн салбарт өөрийн эрдэм мэдлэг, ур чадвараа дайчлан эрүүлийг хамгаалах үйлсэд цаг наргүй зүтгэн ард иргэдийнхээ дунд алтан гартай эмч хэмээн  хүндлэгдэж байдаг эмч нартаа ажиллах урам зоригоор тэтгэсэн нэр хүндтэй шагнал болоод байна.
Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос энэхүү шагналыг анх бий болгохдоо эрүүл мэндийн салбарын ажилтнууд, тэр дундаа эмч нараа урмаар тэтгэн алдаршуулахын зэрэгцээ тэдний нэр хүндийг өргөх замаар бүхэлдээ эрүүл мэндийн салбарын нэр хүндийг өргөх зорилгыг баримтлан бодлогоор гаргажээ.

Arslan.mn
Зарим үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэн буруутайг тогтоогоогүй байхад эмч нарын гаргасан алдаа, сөрөг ташаа мэдээллийг л гаргадгаас биш ЭМЧ хүний байгуулсан гавьяа, үхэл амьдралын зааг дээр байгаа олон мянган хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалдаг талаар ярьж, бичдэггүй. Иймээс Монгол улсад эгэл даруухан атлаа биедээ ахадсан их ачааг үүрч хийсэн бүтээсэн зүйл ихтэй ч, авдаг цалин нь бага, ажиллах нөхцөл хүнд хэдий ч эрдэнэт хүний амь нас эрүүл энхийн төлөө цаг наргүй зүтгэж, эрүүл мэндийн салбарыг нуруундаа үүрч яваа алтан гартай, ачтай эмч нарыг  олон түмэнд таниулах зорилготой арга хэмжээ юм.
Энэ жил “Алтан чагнуур”-ын эздийг нарийн мэргэжлийн 12 төрөлд Шилдэг эмчийг тодруулахаар тогтож, “АЛТАН ЧАГНУУР” шагналд нэр дэвшихээр нийслэл болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас шалгарсан 60 гаруй эмч нар нэр дэвшсэн бөгөөд нарийн мэргэжлийн төрлөөр 12 эмчийг “Алтан чагнуур” шагналын эздээр тодрууллаа.

Arslan.mn
Энэхүү үйл ажиллагааны Ерөнхий зохион байгуулагчаар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо,  ивээн тэтгэж, хамтран зохион байгуулагч  Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, дэмжигч байгууллагаар АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль, мэдээллийн ивээн тэтгэгч ETV, TV5, MNC, LIKE телевиз, www.арслан.mn зэрэг олон хэвлэл мэдээллийнхэн ажиллаж байна.
Жил бүрийн 3 дугаар сарын 30-ны өдөр Олон улсын эмч нарын өдрийг Монгол улсад Эмчдээ талархах “Талархлын өдөр” болгон 8 дах жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

Arslan.mn

МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ҮЭ-ИЙН ХОЛБООНЫ 2018 ОНЫ “АЛТАН ЧАГНУУР” ДЭЭД ШАГНАЛЫН ЭЗЭД

1.    Төрөл:        ДОТОР СУДЛАЛ    
Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Гастроэнтерологийн Төвийн Эрхлэгч Очирхүрээгийн Баярмаа

2.    Төрөл:        ХАВДАР СУДЛАЛ        
Хавдар судлалын үндэсний төвийн мэс заслын клиникийн толгой хүзүүний тасгийн эрхлэгч Гүндсамбын Пүрэвдорж    
    
3.    Төрөл:     ЭХ БАРИХ,ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ӨВЧИН СУДЛАЛ        
Нийслэлийн Амгалан амаржих газрын Төрөх тасгийн эрхлэгч Хишигжаргалын Цэцэгдэлгэр

4.    Төрөл: МЭДЭЭГҮЙЖҮҮЛЭГ,  ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭ СУДЛАЛ        
Улсын Гуравдугаар төв эмнэлгийн эрчимт эмчилгээний нэгдсэн тасгийн эрхлэгч Жамъяанлодойн Ганбаатар

5.    Төрөл:   ӨРХ, СУМЫН ЭРҮҮЛ МЭНД
Архангай аймгийн Өгийнуур сумын Эрүүл мэндийн төвийн их эмч Дашбалбарын Галбадрах

6.    Төрөл: СЭТГЭЦ, МЭДРЭЛ СУДЛАЛ    
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхэд өсвөр үеийн клиникийн эрхлэгч Дашдоржийн Энхтуяа
 
7.    Төрөл:  ХҮҮХДИЙН ӨВЧИН СУДЛАЛ    
Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн Хүүхэд өсвөр үеийн их эмч Мөнхөөгийн Цэвээн

8.    Төрөл:      ГЭМТЭЛ, МЭС ЗАСАЛ СУДЛАЛ
Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Хэрх үе, судлал, Үе сэргээх төвийн эрхлэгч Майдарын Отгонбаяр

9.    Төрөл: ХАЛДВАРТ, СҮРЬЕЭ СУДЛАЛ
Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн тасгийн эрхлэгч, зөвлөх эмч Рэгзэнгийн Эрдэнэбилэг

10.    Төрөл: ДҮРС ОНОШЛОГОО, ЛАБОРАТОРИ СУДЛАЛ        
Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Лавлагаа лабораторийн тасгийн эрхлэгч Нямдоржийн Цэрэнбүжид

11.    Төрөл: НҮҮР АМ, НҮД, ЧИХ ХАМАР ХООЛОЙ СУДЛАЛ    
Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн нүдний их эмч Пүрэвсүрэнгийн Цэцэгням

12.    Төрөл:  АРЬСНЫ ӨВЧИН СУДЛАЛ                                                                             

     Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Хүүхдийн тасгийн эрхлэгч Гомбын Дашиймаа нар шалгарч АЛТАН ЧАГНУУРЫН эздээр тодорсон юм. 

Arslan.mnArslan.mnфArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55522
0 эможи
keyboard_arrow_up