COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 07, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Эрүүл мэндийн салбарынхан боулингийн спортоор өрсөлдөж байна

2018 оны 3 сарын 30

Arslan.mn

НЭМҮТ үүсгэн байгуулагдсан түүхт 50 жилийн ойн хүрээнд “Олон улсын эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан Эрүүл мэндийн яамны харъяа байгууллагуудын эмч нарын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний эв нэгдэл, хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх, нийтийн биеийн тамир, спортыг сурталчилсан “Хөдөлгөөн-Эрүүл амьдралын үндэс” уриан дор эрүүл мэндийн салбарынханы  боулингийн аварга шалгаруулах тэмцээнийг өнөөдөр Парк Хаус Боулингийн төвд зохион байгуулж байна.

Arslan.mn
Тус тэмцээнийг нээж ЭМ-ийн сайдын зөвлөх Б.Бямбадорж  хэлсэн үгэндээ “Та бүхэнд Олон улсын эмч нарын баярын мэндийг өргөн дэвшүүлье. Эрүүл мэндийн салбарын хэмжээнд Олон улсын эмч нарын өдрийг тохиолдуулан олон арга хэмжээнүүдийг  зохион байгуулж байна.  Үүний нэг нь  өнөөдрийн зохион байгуулж буй эрүүл мэндийн салбарынхны боулингийн аварга шалгаруулах тэмцээн юм. Энэ дашрамд тэмцээнийг санаачлан зохион байгуулж байгаа НЭМҮТ-ийн хамт олонд баярлалаа. Тэмцээнд оролцож буй нийт багууддаа амжилт хүсье.

Arslan.mn
НЭМҮТ-ийн ерөнхий захирал Б.Цогтбаатар “ Та бүхэнд олон улсын эмч нарын баярын мэнд хүргэе. НЭМҮТ-ийн үүсгэн байгулагдсаны түүхт 50 жил ой тохиож байгаатай холбоотой цуврал арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.  Үүний нэг нь өнөөдрийн эрүүл мэндийн салбарын эмч нарын дунд зохион байгуулж байгаа боулингийн аварга шалгаруулах тэмцээн юм. Өнөөдрийн тэмцээнийг эмч нарын чөлөөт цагийн зөв боловсон өнгөрүүлэх, хамтын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор зохион байгуулж байгаа.  Спортоор хичээллэх нь  хүнээс хурд, хүч авхаалж самбаа, мэдрэмж  шаарддаг  онцлогтой учир  нэг өдрийг хамтдаа сайхан өнгөрүүлье.

Arslan.mn
Өнөөдрийн тэмцээнд ЭМЯ, ЭМҮТ, УНТЭ, СЭМҮТ, ЭХЭМҮТ, АӨСҮТ, НЭМҮТ, ЦССҮТ-ийн  8 баг оролцож байгаа бөгөөд 1 баг нь эрэгтэй 2, эмэгтэй 2 тамирчин нэг зам дээр багийн дөрвөн тамирчин тоглолт хийх юм байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55520
6 эможи
keyboard_arrow_up