COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Өрхийн 130 эрүүл мэндийн төв 10:00-16:00 цагийн хооронд ажиллана

2018 оны 2 сарын 14

Arslan.mn

ЭМЯ, НЭМГ хамтран Цагаан сарын баярын өдрүүдээр эрүүл мэндийн байгууллагууд ямар цагийн хуваарийн дагуу ажиллах талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

ЭМЯ, Эмнэлгийн Тусламжийн Газрын даргын үүрэг гүйцэтгэгч Я.Амаржаргал "Улсын хэмжээний үйлчилгээтэй болон дүүргийн нэгдсэн эмнэлгүүд цагаан сараар буюу хоёрдугаар сарын 16-18-ны өдрүүдэд 24 цагаар ажиллана. Шүд, эрүү, нүүрний эмгэг судлалын төв 10:00-16:00 цагийн хооронд ажиллана. 

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа өрхийн 130 эрүүл мэндийн төв 10:00-16:00 цагийн хооронд ажиллах юм. 

Эрүүл мэндийн яам, нийслэлийн эрүүл мэндийн газар дээр хариуцлагатай жижүүр 3 цагаар ажиллана.

Хөдөө орон нутагт байгаа төрөх дөхсөн эмэгтэйчүүд баярын өдрүүдээр өрхийн амрах байрандаа очих хэрэгтэй. 

Баярын үеэр жирэмсэн, төрөх дөхсөн эмэгтэйчүүдийн даралт ихсэх зэрэг анхаарах зүйлүүд их бий.

Хоолны хордлогоос болгоомжилж бага насны хүүхдийг хараа хяналт сайтай байлгах хэрэгтэй. 

Бүх эрүүл мэндийн байгууллагуудад баярын өдрүүдээр хэрхэн ажиллах талаар зөвлөмжийг хүргүүлээд байгаа.

Бага насны хүүхдийн агаар дуслын замаар халдварлах өвчин ихэсдэг учир энэ тал дээр анхаарах хэрэгтэй.

Хөдөө орон нутагт малын галзуу өвчин их гарч байна. Иймээс золгохоор явахдаа аль болох олуулаа явах зэрэг зөвлөмжийг өгч байна" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53870
0 эможи
keyboard_arrow_up