COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Эрүүл мэндийн салбарын УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН болж байна

2018 оны 2 сарын 08

Arslan.mn

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд “ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫГ-ИРГЭН БҮРТ” уриан дор зохион байгуулагдаж байна. 

Удирдах ажилтны зөвлөгөөн нь хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, олон улсын байгууллагууд 2017 онд хүн амын эрүүл мэндийг дэмжин, хамгаалах чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил, олсон ололт, алдаа дутагдал, энэ онд хэрэгжүүлэх бодлого, төлөвлөгөөг, түлхүү анхаарч ажиллах чиглэлийн талаар харилцан ярилцаж, санал бодлоо солилцож байна.

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас 2018 оныг “Эрүүл мэндийн даатгалыг-иргэн бүрт” уриа дэвшүүлэн ажиллахаар болжээ.  Энэхүү уриа нь Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, бусад баримт бичиг, тэр дундаа Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртэй уялдуулж, хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах үйл ажиллагаанд хувь хүн төдийгүй бусад салбарын оролцоо хамтын ажиллагааны нэгдмэл байдлыг хангаж, үйл ажиллагаагаа уялдуулж ажиллахаар төлөвлөж байгаа аж.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
53567
3 эможи
keyboard_arrow_up