COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Компьютерийн тоглоомд донтох нь СЭТГЭЦИЙН ӨВЧИН

2018 оны 1 сарын 19

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага Олон улсын өвчний ангилал бичиг баримтад “gaming disorder” буюу компьютерын видео тоглоомд донтохыг сэтгэцийн өвчин хэмээн албан ёсоор оруулахаар болжээ. Компьютерын видео тоглоомд донтохыг ДЭМБ “Байнга, олон давтамжтай тоглох, хэр удаан тоглож байгаагаа хянаж чадахгүй болох, амьдралын бусад хэрэгцээнээс видео тоглоомыг илүүд үзэх, муу үр дагавар илэрсэн ч үргэлжлүүлэн тоглосоор байх” зэрэг шинж тэмдгээр нь ялган тодорхойлсон байна. Сүүлийн жилүүдэд манай улсад ч компьютерын тоглоомд донтох тохиолдол олширсныг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулах болсон. Ялангуяа сэтгэцэд нөлөөлдөг энэ өвчин өсвөр насныхны дунд элбэг байгаа нь эмч мэргэжилтнүүдийн санааг зовоох болсон юм.

Саяхан Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас нийслэлийн нутаг дэвсгэрт хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг автомат мөрийтэй тоглоомын газруудыг илрүүлэн, гэнэтийн шалгалт хийж, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авсан байна. Шалгалтаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт тодорхой нэр хаяггүй байранд автомат тоглоомын үйл ажиллагаа хууль бусаар явуулж байсан газруудын олсон орлого, автомат тоглоомд ашигладаг төлбөрийн картыг хураан авчээ. Компьютерын тоглоомд донтсоноос амьдрал, эрүүл мэндээрээ хохирсон хүн цөөнгүй бий. Тухайлбал, 2005 онд нэгэн залуу StarCraft тоглоомоор хоёр хоногийн турш тасралтгүй тоглосноос болж амиа алджээ. Хэдийгээр ДЭМБ-аас компьютерын тоглоомд донтсон хүнийг эмчлэх аргын талаар дурдаагүй ч энэ аюулаас урьдчилан сэргийлэх боломжтойг бүү мартаарай.

Эх сурвалж: Unen.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52603
0 эможи
keyboard_arrow_up