COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЕБС-д эрүүл мэндийн ХИЧЭЭЛИЙГ албан сургалтын ХӨТӨЛБӨРТ оруулахаар боллоо

2017 оны 12 сарын 11

Arslan.mn

Монгол орны хувьд 2016  оны байдлаар 15-аас доош насныхан 30.0 хувь, 65 буюу  түүнээс дээш насныхан 3.8 хувийг эзэлж байгаа нь хүн амзүйн шинжлэх ухаанд залуу хүн амтай улсад ордог байна.
Гэтэл Монгол улсад өнөөгийн байдлаар эрүүл мэндийн  боловсролын талаар нийт хүн ам, ялангуяа хүүхэд, өсвөр үе, залуучуудын мэдлэг, хандлага, дадал хангалтгүй байгааг эрүүл мэндийн үзүүлэлт болон судалгааны  үр дүнгүүд харуулсаар байна.
Тиймээс эрүүл мэндийн хичээлийг тусад нь оруулах, хөтөлбөртэй болгох зорилготойгоор ЭМЯ, НЭМҮТ, НҮБ-ын Хүүхдийн сан, Боловсролын салбарынхантай “Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт эрүүл мэндийн хичээлийг тусгасан байдал, цаашдын авах арга хэмжээний талаар хамтрагч талуудын нөлөөллийн уулзалт”-ыг өнөөдөр зохион байгуулж байна.
Тус уулзалтанд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, НЭМҮТ-ийн ерөнхий захирал Д.Цогтбаатар, Боловсролын хүрээлэн, секторын эрхлэгч А.Энхтогтох болон боловсролын салбар, НЭМҮТ-ийн мэргэжилтнүүд оролцлоо.

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:

Arslan.mn

ЭМЯ, БСШУЯ хамтран ерөнхий боловсролын сургуулиудад эрүүл мэндийн хичээлийг зайлшгүй оруулж байх тухай ярилцаж ойлголцсон. Манай улсын хүн амын 30 гаруй хувийг 18-аас доош насны хүүхэд, залуучууд эзэлж байна. Өнөөдөр хүүхэд залуучуудын дунд өвчлөл их байна. Монголын хүн амын 3/1 хувь нь тамхи татаж байна. Тэдгээрийн 14.3 хувь нь хүүхдүүд, үүний 8.3 хувь нь охидууд байна. Ирээдүй хойч  үеийнхээ эрүүл мэндийн асуудалд санаа тавихгүй бол хожим нь харамсаад ч барахгүй нөхцөл байдалд хүрэхээр болчихлоо. Уг нь 2014 оныг хүртэл ЕБС-уудад Эрүүл мэндийн хичээл орж байсан. Энэ үед хүүхдүүд маань эрүүл мэндийн тухай ойлголттой байсан. Харамсалтай нь эрүүл мэндийн хичээлийг биологи, биеийн тамирын хичээлтэй хамтатгаж оруулснаар үр дүнгүй болсон. Энэ хичээлүүд хоорондоо ялгаатай хэрэглэдэг тоног төхөөрөмж, заадаг орчин ч гэсэн өөр. Энэ 20 жилийн амжилтаасаа бид ухарсан. Одоо үүнийг бид эргэж засахаас өөр арга байхгүй. Засгийн газраас эрүүл мэндийг зайлшгүй шаардлагатай хичээл болгож оруулах гэж байна. АНУ, Хятад, Орост 7 хоногт 2 цаг 30 минут заавал оруулдаг. Бид 21 дүгээр зуунд амьдарч байгаа бол дэлхийн жишигтэй нийцэж амьдрах ёстой гэж үзэж байгаа юм. Зөвхөн нэг хичээлийн мэдлэг өгөөд зогсох биш амьдрах ухаанд суурилсан, биеэ даагаад явж чадах ийм сургалтанд суралцуулах боломжийг нээж өгөх гэж байна. Энэ шийдэлд хүрсэн, бэлтгэл ажлыг  хангах шаардлагатай байх. Гэхдээ өнгөрсөн хугацаанд  сурах бичигтэй, хөтөлбөртэй, бэлтгэгдсэн багштай байсан. Үүнийг сэргээж одоо цагтай уялдуулах шаардлага гарах байх.

“10 сурагч тутмын нэг нь илүүдэл жинтэй, тав сурагч тутмын хоёр нь хийжүүлсэн ундаа хэрэглэдэг”

Монгол хүн амын хоол тэжээл” үндэсний тав дугаар судалгааны дүнгээр 6-11 насны сурагчдын 28.6 хувь илүүдэл жин, таргалалттай, “Сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаа”-нд мөн 10 сурагч тутмын 1 нь илүүдэл жинтэй, 5 сурагч тутмын 2 нь хийжүүлсэн ундаа хэрэглэдэг, 5 сурагч тутмын  1 нь амиа хорлох талаар бодож, төлөвлөж, 1 ба түүнээс олон удаа “амиа хорлохыг оролдсон” гэж хариулсан байна.

Arslan.mn
Гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээ 2003-2013 оны   хугацаанд 4,6-аас 16.0 хувь болтлоо нэмэгдсэн байна. Энэ үзүүлэлт нь 15-19 насны охид, эмэгтэйчүүдийн дунд хамгийн өндөр байна.
Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаагаар 15-24 насны эмэгтэйчүүдийн 95.9 хувь жирэмслэхээс сэргийлэх эм хэрэгслийн  талаар мэдлэгтэй гэсэн боловч жирэмслэхээс сэргийлэх эм хэрэгслийн  хэрэглээ 18.2 хувь гарсан байна.  15-11119 насны  охидын төрөлтийн түвшин сүүлийн 10 жилийн хугацаанд бараг 2 дахин өсч, 2016 онд 33.1 хувьд хүрсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болж байна.
Эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр 2016 онд үр хөндөлтийн 18316 тохиолдол бүртгэгдэж, үүнээс 15-24 насныхны үр хөндөлт 4228 байна.
2016 оны байдлаар нийт халдварт өвчний 2 дугаарт бэлгийн замаар дамжих халдвар /БЗДХ/ байгаагаас зонхилон тохиолдох БЗДХ-аар өвчлөгсдийн 11.9 хувь 15-19 насных, 29.3 хувь нь 20-24 насныхан эзлэж байна.

"Сүрьеэтэй өвчтөний 64 хувийг 15 дээш насныхан эзэлж байна"

Arslan.mn
2016 онд шинээр илэрсэн сүрьеэтэй өвчтөний 64 хувийг 15 дээш насныхан эзэлж байгаагаас 0-15 насны хүүхдийн өвчлөл нь 13.0 хувийг эзэлж байна. Жил тутам сүрьеэ өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтаар группт орох хүний тоо улам бүр өссөөр байна.
Монгол улсын хүн амын өвчлөл ба нас баралтын “Осол, гэмтэл, гадны шалтгааны улмаас нас барах тохиолдол” сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж 2016 оны байдлаар өвчлөлийн 5 дахь, нас баралтын 3 дахь тэргүүлэх шалтгаан болсоор байна. Үүнд: осол гэмтлээс үүдэлтэй нас баралтын 19.9 хувийг зам тээврийн осол, 18.5 хувийг амиа хорлолт, 15 хувийг 0-19 насны хүүхэд, 8.1 хувийг бусдад шалтгаан эзэлж байна.

Эдгээр тоо, судалгаанаас харахад бид ирээдүй хойч үеийнхээ эрүүл мэндийн боловсролд анхаарал хандуулах нэн шаардлагатай байна.

"Боловсролын хөтөлбөрт тусгагдсан Эрүүл мэндийн хичээл ”маш хангалтгүй” гэсэн үнэлгээ авчээ"

Arslan.mn

Түүнчлэн Боловсрол, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан тушаалаар “Эрүүл мэндийн боловсролын талаар баримтлах стратеги /2010-2015/ төлөвлөгөөг боловсруулан амжилттай хэрэгжүүлж ирсэн.
Гэвч 2014 оноос боловсролын хөтөлбөрийн шинэчлэлд Эрүүл мэндийн хичээлийг Хүн ба орчин, Хүн ба байгаль, Хүн ба нийгэм хичээлд интеграци байдлаар тусган оруулсан нь үндэслэл муутай оновчгүй хувилбар болсон гэж үзэж байна.
2015 онд Эрүүл мэндийн яам энэ чиглэлээр ажилладаг судалгаа, шинжилгээний байгуулага, бусад талуудтай хамтран уг шинэчилсэн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж, нэгдсэн дүгнэлт нь ”маш хангалтгүй” гэж гарсан.
Учир нь эрүүл мэндийн хичээлийг интеграци хийж буй биологи, биеийн тамирын хичээлүүд нь өөрийн судлах агуулгын багтаамж ихтэй, сургалтын орчин, техник тоног төхөөрөмжүүд нь онцлогтой, багшийн заах арга зүй, сургалтын технологи нь ялгаатай тул эрүүл мэндийн хичээлээр зайлшгүй эзэмшвэл зохих үндсэн мэдлэг, чадвар дадлыг эзэмшүүлэх боломжгүй байна.
Иймд манай улсын эрүүл мэндийн боловсролын хөтөлбөр, үндэсний стандартыг эргэн харж олон улсын жишигт нийцүүлэх нэн шаардлагатай байна.
Иргэн эрүүл бол, айл бүр аз жаргалтай байж улмаар улс орон хөгжин дэвшинэ.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3
50947
44 эможи
keyboard_arrow_up