COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

СҮРЬЕЭ: Сувилахуйн болон эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд харилцан ТУРШЛАГА солилцож, СУРГАЛТАНД хамрагдаж байна

2017 оны 12 сарын 08

Arslan.mn

ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албанаас Сүрьеэгийн тусламж үйлчилгээний заавар болон үйл ажиллагааны стандарт удирдамжийн хүрээнд сүрьеэгийн сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийг сургах сургалтыг  зохион байгуулж байна.

Сургалтын үеэр тус төвийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга  Д.Энхмандах чиглүүлэгчээр ажилласан бол, Сүрьеэ тандалт судалгааны албаны тасгийн эрхлэгч Д.Ганцэцэг, тэргүүлэх зэргийн эмч П.Янжиндулам, их эмч П.Насанжаргал, тархвар судлаач Б.Нямдулам,  эм хариуцсан эмч Р.Дорждэрэм,  нар  илтгэл тавилаа.

Arslan.mn

Тус сургалтад 21 аймаг, 9 дүүрэг, Хорих, Энэрэл эмнэлэг зэрэг сүрьеэгийн нэгж 34 байгууллагын дунд  мэргэжилтнүүд  болох эмийн, дүн бүртгэлийн , тасгийн нийт 100 гаруй сувилагч нар  оролцож байна.

Өмнө эмнэлгийн дунд мэргэжилтнүүдийн дунд сургалт зохион байгуулагдаж байгаагүй бөгөөд энэ удаа Эрүүл мэндийн сайдын шинээр гарсан тушаал, заавар, удирдамжийг танилцуулах, сүрьеэ өвчний үйл ажиллагааны шинэ стандарт, бодлогын бичиг баримт болон сүрьеэгийн талаар сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл өгч байгаагаараа энэхүү сургалт цагаа олсон ихээхэн ач холбогдолтой.

Arslan.mn

Сүрьеэгийн тандалт судалгааны оношилгоо эмчилгээ болон үйл ажиллагааны стандарт, бүртгэл мэдээллийн чанарын байдалд үнэлгээ хийгдсэн бөгөөд орон нутгийн бүртгэл мэдээллийн чанар 86 хувьтай, бүртгэл мэдээллийн үнэн зөв найдвартай байдал 89 хувьтай байна. Сувилагч нарын дундах сүрьеэ өвчний халдварлалтад сүрьеэгийн тусламж үйлчилгээ үзүүлэх цэгт  ажиллаж байгаа ажилчид өртөх нь магадлал өндөртэй байдаг.

Сүрьеэгийн эмчилгээ удаан хугацаагаар үргэлжилдэг учир амжилттай дуусахад тухайн хүний гэр бүлд сэтгэлзүйн зөвлөгөө өгч ойрхон ажиллах нэн шаардлагатай байна. Энэ үйл ажиллагаанд эмчлэгч эмчээс илүү ойрхон ажилладаг хүмүүс нь тасгийн, эмийн сувилагч  нар гэдгийг сургалтын үеэр мэргэжилтнүүд онцоллоо.

Arslan.mn

Сувилахуйн  болон эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд дунд  явуулж байгаа сургалт нь хоёр өдөр үргэлжилэх бөгөөд ЭХНИЙ ӨДӨР буюу 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сүрьеэгийн тусламж үйлчилгээний зааврын шинэчлэлт, Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээ, хяналт, Сүрьеэгийн тусламж үйлчилгээ, Сүрьеэгийн эмийн зохистой хэрэглээ, Сүрьеэгийн халдвар хяналтын орчны сэргийлэлт зэрэг салбарт тулгамдсан олон асуудлуудын хүрээнд илтгэл тавигдлаа.

Arslan.mn

Харин ХОЁР ДАХЬ өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сүрьеэгийн халдвар хяналт, хувийн хамгаалах хэрэгсэл, Сүрьеэгийн тохиолдлын индексийн голомтонд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Эмч, сувилагчийн дундах сүрьеэгийн халдварлалт, өвчлөл, эрсдэлт хүчин зүйлүүд, Эмийн менежмент, гаж нөлөө, Олон улсын чиг хандлага зэрэг сувилагч нарт тулгамдаж байгаа асуудлуудаар илтгэлүүд тавигдах юм.

Arslan.mn

Мөн ДЭМБ-аас сүрьеэгийн бүртгэл мэдээллийн тогтолцоог шинэчлэн боловсруулжээ. ХӨСҮТ-өөс энэ  өөрчлөлтийг өөрийн орны онцлогт тохируулан ашиглаж бүртгэл мэдээллийн ажлыг хийж байгаа аж.

Дашрамд дурдахад ХӨСҮТ-өөс сүрьеэгийн тусламж үйлчилгээ, сүрьеэ өвчний өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар орон нутаг болон нийслэлийн зохицуулагч эмч нар, шийдвэр гаргагч түвшний Засаг дарга, эмч мэргэжилтнүүдийн дунд  семинар, зөвлөгөөнүүдийг зохион байгуулсан байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
50838
4 эможи
keyboard_arrow_up