COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Даатгалаар хөнгөлөлттэй олгодог эмийн нэр, төрөлд өөрчлөлт оруулна

2017 оны 9 сарын 26

Эрүүл мэндийн даатгалын сангаас 188 нэр төрлийн 818 эмийг зах зээлийн үнээс 40-80 хувь хөнгөлөлт үзүүлэн олгож байна.

Arslan.mn
 

Нэг эмнээс 500-210.000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлдэг бөгөөд энэ эрхийг Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөг хүн бүр эдлэх боломжтой юм. Эрүүл мэндийн даатгалын сангаас 2017 онд хөнгөлөлттэй эмэнд 40 орчим тэрбум төгрөг буюу сангийн хөрөнгийн 10 гаруй хувийг зарцуулжээ.


Иргэд өрхийн эмчээрээ хөнгөлөлттэй эмийн жор бичүүлж, сар бүрийн тодорхой өдрүүдэд хөнгөлөлттэй эмийг эмийн сангууд олгож байна. Хөнгөлөлттэй эмийг улсын хэмжээнд 800 гаруй, Улаанбаатар хотод 324 эмийн сан олгож байна. Сар бүрийн 1, 15 гэх мэт тогтсон өдөр эмийн сангууд хөнгөлөлттэй эмийг олгодог бөгөөд харьяа дүүргийнх нь ямар эмийн сан хөнгөлөлттэй эм олгодгийг иргэд андахгүй мэдэх учир тэр өдөр эмийн сангууд ачаалалд дарагддаг.

Манайд эмний үнэ өндөр, эмийн төсөв нь эрэлт хэрэгцээгээ хангаж хүрэхгүй учир үүр цүүрээс эхлэн үдшийн бүрийн хүртэл дугаарлаж байгаад эмээ авахыг бодно.

Хөнгөлөлттэй эмийн төсөв өдөртөө дуусдаг бөгөөд хөгшчүүл, бага насны хүүхэдтэй хүмүүс голдуу энэ хөнгөлөлтийг эдэлдэг нь эмэнд дугаарласан урт дарааллаас харагддаг. Хүн амын дунд өвчлөл их байгаа нь эмийг хэрэглээг хэт өндөр боллоо.

“Өргөн хэрэглэдэг бүх эмийг манай улс импортоор авдаг, эмийн үнэ тогтмол нэмэгдэж буй учир Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв даахад бэрх болж байна. Тиймээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яамны хамтарсан Ажлын хэсэг гарч хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг эргэн харж, дээрх 800 гаруй эмнээс хүмүүс цөөн авдаг, уугаад ч үр дүн багатай эмүүдийг сольж, өөр ямар эмээр орлуулж болох талаар судалж эхэлсэн.

Мөн өрхийн эмч нар өдөрт 100 гаруй хүнд хөнгөлөлттэй эмийн жор бичиж байгаад дүгнэлт хийх цаг болсон. Дархан-Уул, Орхон аймагт нэг эмч өдөрт 15-20 хүнд жор бичиж өгдөг. Тус аймагт хөнгөлөлттэй эмийн төсөв дуусдаггүй сайн жишээ байна. Ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа энэ асуудлыг цэгцэлнэ” хэмээн Эрүүл мэндийн даатгалын газрын дарга И.Энхбат ярилаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47418
0 эможи
keyboard_arrow_up