COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: “Урологи-Андрологийн салбарын цаашдын чиг хандлагын талаар Олон улсын эрдэмтэд чуулж байна

2017 оны 9 сарын 09

Arslan.mn

Монгол улсад Урологийн салбар үүсч хөгжсөний 60 жилийн ойг тохиолдуулан “Урологийн дурангийн мэс заслын орчин үеийн чиг хандлага" сэдэвт Олон улсын хурал хоёр дахь өдрөө Чингис хаан зочид буудлын хурлын танхимд амжилттай үргэлжилж байна.

Arslan.mn

Өнөөдрийн хуралдаанаар БНСУ, БНХАУ, АНУ-ын эрдэмтэд шинэ технологи, эмчилгээний талаар шилдэг илтгэлүүдээ хэлэлцүүлж байгаа бөгөөд манай улсын эмч мэргэжилтнүүд ч мөн адил өөрсдийн судалгааны бүтээлүүдээс танилцуулж, харилцан туршлага солилцож байна.

Arslan.mn

Анагаах ухааны доктор, дэд профессор УНТЭ-ийн дарга Б.Бямбадорж өнөөдрийн хурлыг нээж хэлсэн үгэндээ "Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргье! Урологийн салбарынхан 60 жилийнхээ түүхийг ярилцаж, ахмад, дунд үе залуучууд маань Олон улсын эрдэмтэн судлаачидтай уулзаж, онол практикийн сургалт зохион байгуулж, мэдлэгээ зузаалж байгаад манай эмнэлгийн хамт олон төдийгүй Монгол улсын өнцөг булан бүрт суугаа эмч мэргэжилтнүүд маань баяртай байгааг дамжуулан хэлэхийг хүсч байна. Та бүхний өндөр түвшинд хийж гүйцэтгэж байгаа ажлын агуулга, туршлагыг солилцож, мэдлэг мэдээлэлтэй болж байгаадаа туйлын баяртай байна. Та бүхэнд ээ халуун баяр хүргье!

Өнөөдөр буюу хурлын хоёр дахь өдөр Урологийн чиглэлээр нарийн  мэргэшсэн профессорууд маань лекц тавьж, та бүхэндээ мэдлэгээ хуваалцах болно.  Мөн дэлхий дахинд тулгамдсан асуудлууд, шинжлэх ухаан технологийн дэвшлийн талаар судалгааны бүтээлүүдээ танилцуулахаар төлөвлөсөн байна. Энэ бол бидний төдийгүй манай Урологийн мэс засалчид Монголын анагаах ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж  Урологи-Андрологийн салбарыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болж байна." гэв.

Arslan.mn

УНТЭ-ийн зөвлөх эмч, Эрхтэн шилжүүлэн суулгах Монголын холбооны тэргүүн Д.Нямсүрэн " Юуны түрүүнд мэргэжил нэгт эмч нар болон зочид төлөөлөгчиддөө энэ өдрийн мэнд хүргье! Урологи-Андрологийн төвийн үүсч хөгжсөний 60 жилийн ойн хүрээнд Олон улсын хурал зохион байгуулж байгаадаа баяртай байна. Одоогоос 60 жилийн өмнө буюу Чингис хааныхаа нэрийг ч дуудах боломжгүй тийм цаг үед Урологийн алба үүсэн байгуулагдаж байсан.

Өнөөдөр Олон улсын эрдэмтэн, эмч мэргэжилтүүд маань үсрэнгүй хөгжиж буй Урологийн салбарын амжилт бүтээл, судалгааны дүгнэлтээ энд хэлэлцүүлэхээр ирсэн байна. Мөн манай үндэсний Урологийн салбарын эмч нар маань ч эрхэм бүтээлийнхээ шимтэй сэдвүүдээрээ илтгэл тавих бөгөөд ихэнх илтгэлүүд маань “Бага хүрцэд” мэс заслын буюу хэвлийн дурангаар бөөрөнд мэс засал хийх аргын тухай зонхилон ярих юм.

Манай улсад Дурангийн мэс засал 1990-ээд оны эхээс эрчимтэй хөгжиж , 2000-аад оны дунд үеэс хэвлийн дурангийн мэс засал, тэр дундаа хэвлэлийн дурангаар бөөрөнд мэс засал хийх үндэс суурь тавигдсан.  Бид энэ конгрессоос олон талын мэдээлэл авч, ажилдаа тусгаж хэрэгжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна. Та бүхнийхээ хурлын арга хэмжээнд амжилт хүсье!" хэмээлээ.

Arslan.mn

Дашрамд дурдахад, 60 жилийн түүхтэй энэ салбарын ололт амжилт, хөгжлийн үе шат болгоныг түүхэнд тэмдэглэн үлдээх, Анагаах ухааны хөгжилд үе үеийн эмч, мэргэжилтнүүдийн оруулсан хүч хөдөлмөр, гавьяаг тунхаглах зорилгоор Урологийн чиглэлээр эмч, эмнэлгийн ажилтнууд болон оюутнуудад зориулсан томоохон хэмжээний сурах бичиг гарсан байна.

Мөн Урологи-Андрологийн төвийн сүүлийн 10 жилд хийсэн ажлын тайлан, бүтэц зохион байгуулалт, үе үеийн эмч, мэргэжилтнүүдийг хамруулсан дурсамж дүүрэн “Зураг түүх өгүүлнэ” (2007-2017) номыг гаргасан бөгөөд тус хуралд оролцсон нийт эмч мэргжилтнүүддээ бүтээлүүдийн дээжиийг гардууллаа.

Arslan.mnArslan.mn

 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46813
2 эможи
keyboard_arrow_up