COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Мэс заслын салбарын сувилахуйн тусламж үйлчилгээг сайжруулна

2017 оны 4 сарын 25

Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олон сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлд онцгой анхааран үндэсний хэмжээний сургалт, семинарыг уламжлал болгон 3 дахь жилдээ зохион байгууллаа. Тус сургалт, семинарыг энэ жил “Мэс заслын сувилахуйн тусламж үйлчилгээний цогц шийдэл” сэдвийн дор мэс заслын салбарын сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлэхэд тулгамдаж буй асуудал түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, чанар хүртээмж, нотолгоонд суурилсан сувилахуйн ур чадварыг дээшлүүлэх зорилтуудын хүрээнд4 дүгээр сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулсан юм. Үндэсний сургалт, семинарт тус эмнэлгийн удирдлагууд, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн төлөөлөл, АШУҮИС-ийн эрдэмтэн багш нар болон хот, хөдөөгийн 180 гаруй сувилагч, тусгай мэргэжилтнүүд оролцсон бөгөөд танхимын илтгэл, дадлага сургалт гэсэн 2 чиглэлээр явагдсан байна.

Сургалт, семинарын танхимын илтгэлийн төрөлд боловсролын илтгэл 5, судалгааны илтгэл 28, ханын илтгэл 17 буюу нийт 56 илтгэл тавигдсан ба “Шилдэг илтгэл”-ээр УГТЭ-ийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн ахлах сувилагч А.Соёл-Эрдэнэ, “Шилдэг ханын илтгэл”-ээр Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн илтгэлүүд шалгарсан бол гурван жил дараалан хамт олноороо идэвхитэй оролцсон Төв аймаг, Дархан-Уул аймаг, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Өргөө амаржих газрын сувилахуйн багийн хамт олонд зохион байгуулагчдын зүгээс батламж, дурсгалын зүйл гардууллаа. Мөн семинарын 2 дахь өдөр тус эмнэлгийн зүрхний мэс засал, мэдрэлийн мэс засал, ерөнхий мэс засал, чих, хамар хоолойн мэс засал, нүдний мэс заслын тасгуудад өртөөчилсөн хэлбэрээр дадлага сургалтууд зохион байгуулагдлаа.

Энэхүү үндэсний сургалт, семинарын ерөнхий зохион байгуулагч Сувилахуйн алба, хамтран ажилласан Эм зүйн алба, Бөөр дотоод шүүрлийн эрхтэн судлалын тасаг, Дотрын 11-р тасаг, Эмчилгээний хоол үйлдвэрлэлийн алба болон дэмжлэг үзүүлэн ажилласан ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газар, “Монфа трейд” ХХК, “Чоно гол трейд” ХХК, “Бэриш зул ХХК, “Тавин ус” ХХК зэрэг байгууллагуудад эмнэлгийн нийт хамт олны зүгээс талархал илэрхийлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42923
0 эможи
keyboard_arrow_up