Сургалтын төлбөр, массажны сандал, мөнгөн аяга. Одоо коньяк... Сургалтын төлбөр, массажны сандал, мөнгөн аяга. Одоо коньяк...
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Сургалтын төлбөр, массажны сандал, мөнгөн аяга. Одоо коньяк...

2020 оны 11 сарын 07

Сургалтын төлбөр, массажны сандал, мөнгөн аяга. Одоо коньяк...

Нэг үе үнэтэй бараа худалдан авч, төсвийн мөнгийг үрэлгэн Эрдэнэт үйлдвэрийг тойрсон дуулиан сүүлийн үед улам ахуйжих шинжтэй. Үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн охиныхоо сургалтын төлбөрт 100 гаруй сая төгрөг, массажны сандалд 20 сая, мөнгөн аяга 8 саяар авсан баримт үйлдвэрийн Шилэн дансанд нь үлдэж олон нийтэд ил болсон.

Эрдэнэт үйлдвэр одоо үнэтэй үнэтэй коньяк хэдэн зуу ширхэгээр нь худалдаж авах тендер зарлажээ. 205,168,000 төгрөгөөр Hennessy XO, VSOP 464 ширхэг авах тендер зарлагджээ.

Энэ тухайгаа Эрдэнэт үйлдвэр тайлбарлахдаа ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолбороороо дамжуулан Эрдэнэт үйлдвэрийн ажилтан ажилчид төдийгүй, Орхон аймаг, бүс нутаг, улсын хэмжээнд үйлчлүүлэгч, амрагчдад амралтын бааз, хүнс, өргөн хэрэглээний барааны дэлгүүр, ресторан, зочид буудлын үйлчилгээ үзүүлдэг. Эдгээр худалдаа үйлчилгээний байгууллагуудаар дамжуулан худалдан борлуулдаг бараа бүтээгдэхүүний нийлүүлэгчийг сонгон шалгаруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендерийг олон нийтэд, нээлттэйгээр зарлаж, www.tender.gov.mn-д байршуулдаг болно. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2020 оны батлагдсан төлөвлөгөөний дагуу дээрх үйлчилгээний цехүүдээрээ дамжуулан худалдан борлуулах архи, согтууруулах ундааны жилийн дүнгээр худалдан авалтыг нээлттэй цахим хэлбэрээр 2020 оны 10 дугаар сард зарласан бөгөөд хуулийн дагуу 11 дүгээр сарын 18-нд тендерийг нээх юм” гэжээ.

Эрдэнэт үйлдвэрийн дарга даамлуудын зардал үнэндээ хэтэрлээ. Монгол Улсын газрын доорх баялгийг боловсруулж гаргаж байгаа үйлдвэрийн орлого бүх нийтэд зарцуулагдах ёстой. Гэтэл цөөн хэдэн дарга даамлууд хүүхдийнхээ сургалтын төлбөрт 100, 100 саяар нь зарцуулж, үнэгүй массажны сандал хэрэглэж үнэтэй архи уух эрхийг хэн өгөв өө.

Төсвийн мөнгөн дээр туйлж байгаа энэ гутамшигаа Эрдэнэт үйлдвэр хуулийн дагуу мэт тайлбарлаж иргэдийг тэнэг болгон харагдуулсаар байгаа энэ үйлдэлд төр засаг яагаад таг дуугүй суугаад байна вэ?

Б.ЗАЯА

Эх сурвалж: shuurhai.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
620973
1 эможи

Зочин
2020-11-07 15:44
keyboard_arrow_up