7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Яаралгүй явж, сааталгүй хүрээрэй

админ
2019 оны 7 сарын 10

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадам эхэллээ.

Өнгөрсөн жилийн баяр наадмын өдрүүдээр нийт 427 зам тээврийн осол бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас 16 хүний амь нас хохирсон харамсалтай тоон мэдээ бий.

Нийт бүртгэгдсэн ослын 78,7 хувь буюу 336 нь, амь нас нь хохирсон хүний 18,7 хувь буюу 3 нь, гэмтсэн хүний 56 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол орон нутагт нийт ослын 21,3 хувь буюу 91 нь, амь нас нь хохирсон хүний 81,2 хувь буюу 13 нь зөвхөн орон нутагт бүртгэгдсэн байна.

Ослын улмаас гурван хүүхэд амь насаа алдсан. Амь нас нь хохирсон гурван хүүхэд нь тээврийн хэрэгсэлээр зорчиж байх үедээ буюу буруу тээвэрлэлтээс шалтгаалж амь насаа алдсан байдаг. Хүний амь нас хохирсон зам тээврийн ослын шалтгаан нөхцөл нь орон нутгийн замд хурд хэтрүүлсэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, гүйцэж түрүүлэх үйлдэл буруу хийсэн зэрэг шалтгаануудтай байдаг гэдгийг албаныхан хэлж байна.

Зам тээврийн ослоос болж жилд 500 гаруй хүн амь насаа алдаж байна гэж ТЦА-аас мэдээллэж байсан. Шалтгаан нөхцөл нь юу байдаг талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Д.Оюунчимэг “2018 онд улсын хэмжээнд зам тээврийн осол, гэмтлийн 29 мянга орчим дуудлага ирсэнээс 500 гаруй иргэн амь насаа алдаж, 3000 гаруй иргэн хөнгөн, хүнд, хүндэвтэр хэлбэрээр гэмтсэн байдаг. Үүний 70 орчим хувь нь дулааны улирал буюу аялал зугаалга, амралт эхэлсэн эдгээр цагт үйлдэгддэг. Ер нь зам тээврийн ослын 97.7 хувь нь жолоочийн буруугаас үүдэн гарч байгаа учраас өөрт тохиолдоогүй бол хол мэт санадаг энэ үзлээ халж, хаях нь хамгийн чухал байна” хэмээсэн юм.

Дулааны улиралд гарах осол, аваарууд дийлэнх нь хөдөө орон нутгийн замд гарч байна. Анзаараад байхад манайхан даваа гүвээ, огцом эргэлт, өгсүүр замд ч гүйцэж түрүүлэх үйлдлийг ихээр гүйцэтгэж харагддаг. Уг нь зам дагуу хаана гүйцэж түрүүлж болох болохгүйг заасан тэмдэг тэмдэглэгээ хангалттай бий. Гэвч үүнийг анзаардаг нь ховор. Хэнэггүй хайнга үйлдлээсээ болж өөрийн болоод өрөөлийн амийг золих тохиолдол гарсаар байна.

Цагдаагийн байгууллагаас “Яараад яахав дээ” аяныг нэг сарын хугацаатай өрнүүлж байгаа. Гол зорилго нь жолооч нарын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, зам тээврийн ослыг бууруулах юм. “Яараад яахав дээ” арга хэмжээ эхэлсэнээс хойш улсын хэмжээнд зургадугаар сарын 15-аас 28-ны бдрийн байдлаар өмнөх саруудаас дуудлага, мэдээлэл 11.4 хувиар, гэмтсэн хүний тоо 18.3 хувиар буурсан нааштай тоон мэдээлэл байна.

Тиймээс яаралгүй явж зорьсон саатаалгүй хүрч улсын баяр наадмаа өргөн дэлгэр сайхан тэмдэглэхийг манай сайтын зүгээс уриалж байна.

 

Г.Сүрэн

SHUUD.MN

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605795
0 эможи

keyboard_arrow_up