COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хойд төмөр замын коридороор “танк орж ирэх“ вий...

2018 оны 5 сарын 16

Arslan.mn

Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Тува улсын тэргүүн Шолбан Валерьевич Кара-Оолыг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцжээ. Тэд цаг гаруйн турш хамтын ажиллагааныхаа талаар ярилцсан гэж манай албаныхан мэдээлсэн юм. Энэ үеэр хоёр улсын хамтын ажиллагааг идэвхжүүлж, зам тээврийн болон үйлдвэрлэл, худалдаа эдийн засгийн чиглэлд улам бүр эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа Шолбан Валерьевич илэрхийлсэн аж.

Харин манай улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн оны ес дүгээр сард Владивостокын уулзалтын үеэр яригдсан төмөр замын хойд коридорын хэсэг болох Кызыл-Цагаантолгой чиглэлийн төмөр замын ажлын явц ямар байгаа талаар сонирхож, мөн тус улсаас агаарын тээврийн шууд нислэгтэй болох гэх мэт асуудлыг тодруулан асуусан гэнэ.

Гэхдээ Тувагийн талаас үүнд чухам юу гэж хариулсан нь тодорхойгүй. Шолбан Валерьевич ч үүнд албан хариулт өгөх субъект мөн эсэх нь эргэлзээтэй. Ерөнхийдөө хоёр талын төрийн тэргүүд төмөр замын тухай ярилцсан нь энэ.

Тэгвэл бид хойд коридор, Кызыл-Цагаантолгойн асуултыг хариултыг Тувагаас авахын урьдаар урд хөрштэй шууд холбогдох нүүрс тээврийн “Шинэ төмөр зам” төсөл чухам хаана хүрээд өндөрлөсөн, ер нь өндөрлөсөн үү, өндөрлөсөн бол санхүүгийн тайлан, данс тооцоо нь хаа байгааг эрхэм Ерөнхийлөгч Х.Баттулгаас асуухаас өөр аргагүйд хүрлээ.

Одоогийн байдлаар Гашуунсухайтын боомтоор өдөрт 1000 гаруй машин нүүрс гарч байгаа. Тэнд хувь, хувьсгалын нийт 6482 машин нүүрс ачуулж, зөөж байна гэсэн статистик хамгийн сүүлийн байдлаар бидэнд ирлээ.

Цагаан хад орчим бол зөгнөлт кинон дээрх шиг сөнөсөн ертөнц лугаа болсон. Таван метрийн урдах зам харагдахааргүй шороон манан зөвхөн нүүрс тээврээс болоод дэгдэж байна. Тэнд мал, амьтан алга. Зөвхөн нүүрс зөөсөн машинууд, хир дагандаа баригдсан хэдэн хөөрхий жолооч нар л байх юм билээ.

Тэгвэл энэ бүгд хэний буруугаас болж үүсэв. Төрийн гажиг тогтолцоо мэдээж буруутай. Бид зах зээлийн нийгэмд хөл тавихтайгаа зэрэгцээд хөлөөрөө толгой хийсээр ирсэн. Тэрний гор нь энэ биз. Гэхдээ 2014 онд Ерөнхийлөгч Х.Баттулга хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан шинээр баригдах төмөр замыг өөд уруугүй шүүмжилж, буруутгаж, эцэст нь шороон далангаас өөр юмгүй үлдээсэн хэргийн гол эздийн нэг гэдгийг бүгд мэднэ.

Хэрвээ төмөр замтайсан бол бид наанадаж ахиу мөнгийг бага хугацаанд олж, цаанадаж байгаль экологио хамгаалж чадах байлаа. Ийм байхад эрхэм Ерөнхийлөгч Х.Баттулга хойгуур өнгөрч байгаа төмөр замын талаар асуусан шиг сууж байгаа нь хачирхалтай. Ер нь ч тэгээд урдаас танк "орж ирэх" аюултай байхад араас бас орж ирэхгүй гэдгийг хэн батлах юм бэ.

Эх сурвалж: ERENNEWS.MN             ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57353
0 эможи

Зочин
2018-05-17 09:12
Oros tank goe tuund dairuulj uhwel mongolchuud bayrlana
Зочин
2018-05-16 22:25
CHOTGOR BUU MED GEED BODOOD BAI SERGUULCHEE
keyboard_arrow_up