COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Цагаан сарын дундаж өртөг НЭГ САЯ төгрөг

2018 оны 2 сарын 07

Цагаан сар: Битүүлэх үү, Битүүрэх үү? Цагаан сараар 3 ХОНОГ амарна Arslan.mn

Хан-Уул дүүргийн “Мишээл Экспо” худалдааны төв. Сар шинийн баярыг тохиолдуулан бараа бараа, бүтээгдэхүүнээ борлуулах гэсэн иргэн, аж ахуйн нэгжүүд болон баярын ширээгээ бэлдсэн хэрэглэгчдийн уулзах цэг болжээ. Хамгийн түрүүнд сүү, цагаан идээ дэлгэж тавьсан задгай талбайн худалдаа нүдэнд тусна. Энэ төрлийн бүтээгдэхүүнээр Монголдоо л брэнд тодотголыг хүртээд буй Архангайнхны бүтээгдэхүүн тэнд байлаа. Тэднийг бүтэн жилийн турш энэ цаг үед л зориулж бүтээгдэхүүн бэлддэг гэхэд болно.

Үзэсгэлэн худалдаа арав хоногийн өмнөөс эхэлжээ. Сар шинийн баяр хүртэл худалдаа хийх хугацаа яг талдаа орсон гэсэн үг. Гэвч борлуулалт урьд өмнөх жилийнхээс бага байгааг худалдаачид хэлж байлаа. Энэ нь иргэдийн худалдан авах чадвар буурсантай холбоотой болов уу. Мөн энэ долоо хоногоос “Мишээл экспо” төвийг зорих иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдсэн нь нийслэлчүүд сар шинийн бэлтгэлдээ ханцуй шамлан орсныг илтгэнэ.  
Олон нийтийн мэдээллийн сувгаар үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд, ялангуяа сүү, цагаан идээний үнэ хэт өндөр байгаа талаарх иргэдийн шүүмжлэл багагүй гарч байгаа. Харин малчид үнээ өмнөхөөс огт нэмээгүй гэж хэлж байна. “Цагаан идээний үнэ өндөр байна гэж шүүмжилж байна. Үнэндээ өнгөрсөн жил ч гэсэн энэ үнээр л цагаан идээгээ борлуулсан. Энэ жилийн тухайд иргэдийн худалдан авах чадвар муудсан нь илт мэдэгдэж байна. Чухам баяр дөхөөд ирэхээр сайжирч магадгүй. Уг нь жилийн жилд худалдаа эхлээд арав хоногт авчирсан бүтээгдэхүүнийхээ талыг нь борлуулчихдаг байлаа.

Гэтэл өчигдрийн байдлаар дөнгөж гуравны нэгийг нь л борлуулжээ. Малчид бид жилийн дөрвөн улиралд идээ, цагаагаа бэлтгээд, зөвхөн Цагаан сараар л хотод ирж борлуулдаг. Тиймээс үнээ бууруулах боломжгүй шүү дээ. Өдөрт 200 мянган төгрөгийн ашигтай байгаа ч тав хоногт гадаах талбайн түрээсэнд 150 мянган төгрөг төлж байгаа” хэмээн учирлаж байна билээ.
“Мишээл экспо” төвд дан Архангай аймгийн бүх сумаас ирсэн 20 гаруй малчдын идээ цагаа байх бөгөөд амталж үзээд авах боломжтой байсан нь иргэдийн таашаалд нийцтэй байгаа нь илт. Монголчууд сүүлийн жилүүдэд хаврын уртад ул боов хатчихдаг учир ааруулаар тавгаа засах сонирхолтой болсон. Тэгвэл 30 ширхэг гурван үетэй тавгийн ааруул 150 мянган төгрөгийн үнэтэй байсан бол 35 ширхэгтэй таван үетэй нь 200 мянга гэж байна. Харин ээзгий нэг килограмм нь 10 мянган төгрөг, хайлмаг 9000, цагаан тос 8000, аарц  нэг кг нь 3500, шар тос 250 грамм нь 3500 төгрөгийн ханштай байлаа. Мөн энд Архангайн Чулуутын айраг таван литр нь 25 мянган төгрөгийн үнэтэй байсан бөгөөд иргэд тун олзуурхан худалдан авч байсан юм. Сар шинийн баярын ширээний хамгийн гол идээ бол ууц. Ууцны мах том жижгээсээ хамаарч, харилцан адилгүй үнэтэй байна. Тухайлбал, жижиг нь ойролцоогоор 26 кг татах бөгөөд 160 мянган төгрөгийн үнэтэй байсан. Хүнсний лангууны хэсэгт дотоодын үйлдвэрлэгчдийн бэлтгэсэн Сэлэнгэ, Орхоны зөгийн бал, цай, мах, махан бүтээгдэхүүн, чихэр жимс өргөн сонголттой байна.

Эх сурвалж: Засгийн Газрын Мэдээ

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53530
0 эможи
keyboard_arrow_up