ЭЕШ өгөх 18-аас доош насныхныг вакцинжуулах боломжийг судлахыг үүрэгдэв ЭЕШ өгөх 18-аас доош насныхныг вакцинжуулах боломжийг судлахыг үүрэгдэв
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЭЕШ өгөх 18-аас доош насныхныг вакцинжуулах боломжийг судлахыг үүрэгдэв

2021 оны 5 сарын 12

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

12 дугаар анги төгсөгчдийг энэ сарын 17-ноос элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх нэг сарын хугацаатай танхимын давтлагад хамруулна. Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх 18-аас доош насныхныг дархлаажуулалтад хамруулах боломжийг судалж, холбогдох арга хэмжээ авахыг салбарын сайд нарт даалгав. Төгсөх сурагчид болон их, дээд сургууль, коллежид элсэгчдээс монгол хэлбичгийн шалгалт авахгүй байхаар шийдвэрлэв. Бүртгэлээс үзвэл:

- 15-16 насны 27

- 17 насны 1,675

- 18 насны 25,082

- 19 насны 13,636 нийт 40,420 шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалт өгөх юм. Эдгээрийн 19,290 нь нийслэлд, 21,130 нь орон нутагт бүртгүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626823
0 эможи

keyboard_arrow_up