COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Их, дээд сургуулиуд төгсөх шалгалтаа 8 сарын 15-наас эхлэн зохион байгуулах нь зүйтэй“

2020 оны 4 сарын 14

Arslan.mn

Хичээл, сургалтын үйл ажиллагааг улсын хэмжээнд есдүгээр сарын 1-нийг хүртэл зогсоох шийдвэрийг Улсын Онцгой комиссоос өнөөдөр гаргалаа.

Харин их, дээд сургуулиуд цахим хичээлээ үргэлжлүүлэхээр болсон. Ингэснээр сургуулийн өмнөх боловсролын болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад теле хичээлийг зургаадугаар сарын 1-н хүртэл заана.

Түүнчлэн цахимаар хичээлээ судалж буй оюутнуудын төгсөлтийн болон курс дэвших шалгалтыг хэзээ зохион байгуулах талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг "Урьдчилсан тооцооллоор их, дээд сургуулиуд наймдугаар сарын 15-наас эхлэн төгсөх болон курс дэвших шалгалтаа зохион байгуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
2
616035
6 эможи
keyboard_arrow_up