COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 06, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

​ЭЕШ-т цахимаар бүртгүүлэхдээ бүрдүүлэх БИЧИГ БАРИМТУУД

админ
2020 оны 3 сарын 31

Arslan.mn

Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэхдээ шалгуулагч дараах бичиг баримтуудыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /ТҮЦ машинаас авсан лавлагаа, төрсний гэрчилгээ, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх/;

  • Өнгөт цээж зураг файлаар /цээж зураг 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байх/;

  • Онлайнаар бүртгүүлж буй шалгуулагч шалгалтын хураамжийг аль ч арилжааны банкны интернет гүйлгээний эрхтэй төлбөрийн карт ашиглан шилжүүлнэ. Монгол банкны “Төлбөрийн картын хураамж”-ын 9.2.5-д шимтгэл хураамж 300 төгрөгөөс дээшгүй байх ба шимтгэлийг карт эзэмшигч төлнө;

  • И-мэйл хаяг /шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ/

Эх сурвалж:  Боловсролын Үнэлгээний Төв
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615484
1 эможи
​ЭЕШ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up