COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Монгол Улсаас шатрын спортын шинэ Их мастер төрлөө

2020 оны 3 сарын 06

Arslan.mn

Шатрын спортын олон улсын мастер Сумъяагийн Билгүүн Их мастер цолтон болжээ. 

2018 оны наймдугаар сард зохион байгуулагдсан “Biel Master Tournament” олон улсын өндөр зэрэглэлийн нээлттэй тэмцээний дараах байдлаар С.Билгүүний гадаад чансаа 2503 хүрсэн байв. 

Энэхүү амжилт нь 2020 оны хоёрдугаар сарын 27-29-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо зохион байгуулагдсан Дэлхийн Шатрын холбооны 90 дэхь Конгресс дээр Их мастер цолны дөрвөн нормын болзол биелүүлэх үндэслэл болсон тул Дэлхийн шатрын холбооноос түүнийг ийнхүү Их мастер болсныг албан ёсоор зарлажээ. 

16 жил уг спортоор хичээллэж байгаа тэрбээр 2016 онд Олон улсын мастер цол хүртсэн бол ийнхүү 2020 онд Их мастер цолтон болсноор Монгол Улсын шатрын спортын тав дахь эрэгтэй Их мастер болж байгааг Монголын шатрын холбоо мэдээлэв. 

Эх сурвалж: Монголын Шатрын Холбоо
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614460
6 эможи

Shatarchin
2020-03-06 13:23
Luibariin ih master bilguun deed tal 2498 hursen shu
keyboard_arrow_up