COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

БНХАУ-д хэрхэн тэтгэлэгтэй сурах вэ?

2019 оны 7 сарын 26

Arslan.mn

Өвөрмонголын Засгийн газрын тэтгэлэг

Өвөрмонголын Засгийн газар өмнө нь бакалавр, магистр, докторт тэтгэлэг зарладаг байсан бол сүүлийн жилүүдэд зөвхөн бакалаврын түвшинд тэтгэлэг олгох болжээ. Тэтгэлгийн хэмжээ бакалавр 1400, магистр 3000, доктор 3500 юань. Иймээс зөвхөн бакалаврын түвшинд тавигдах шаардлага болон бүрдүүлэх материалын талаар танилцуулж байна. Өнгөрсөн жилийн тухайд зургадугаар сард тэтгэлэг зарлагдсан. Бүртгүүлэхдээ заавал өөрийн биеэр байх шаардлагатай аж.

Тавигдах шаардлага

1. 25 хүртэлх насны Монгол Улсын иргэн байна. 
2. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.2-аас дээш голч дүнтэй суралцаж буй оюутан байна
3. БНХАУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл ангид нэг хичээлийн жилээс илүү хугацаагаар 85 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцагч.

Шалгалт

Математикийн шалгалтыг тестээр авах бөгөөд энэ шалгалтад тэнцсэнээр ярилцлагад орох боломжтой болно. Ярилцлагад тэнцсэнээр урилга хүлээн авч, хуваарилсан сургуулийн хэлний бэлтгэл сурсаны дараа шалгалт өгнө. Энэхүү шалгалтад тэнцсэн иргэд үндсэн сургалтад хамрагдах эрхтэй. Замын зардлыг суралцагч өөрөө хариуцах бөгөөд сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газраас санхүүжүүлнэ.

Бүрдүүлэх материал

1. Бүрэн зөв бөглөсөн анкет
2. Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар 
3. Бүрэн дунд боловсролын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар 
4. Тухайн суралцаж буй ангийн сурлагын дүнгийн тодорхойлолтын эх хувь, /голч дүнг оруулсан байх/
5. Тухайн суралцаж буй ангийн сурлагын дүнгийн тодорхойлолтын эх хувь, /голч дүнг оруулсан байх/
6. Шалгалтын хураамж 15000 төгрөг

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606123
0 эможи

Зочин
2019-07-26 11:56
сонирхолтой
keyboard_arrow_up