COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ИНФОГРАФИК: Миллениалуудын дараах “Z” үеийнхэн гэж хэн бэ?

2019 оны 5 сарын 21

 + “Z” үеийн залуус олон нийтийн сүлжээнд хэрхэн оролцдог вэ?

Arslan.mn

Z үеийнхэн бол одоо цоо шинээр гарч ирж байгаа шив шинэхэн үеийнхэн төдийгүй ухаалаг хэрэглээ, интернетийн  хэрэглээг төгс эзэмшигчид. Тэд төрөөд хэлд орж амжаагүй байхдаа л эцэг эхийнхээ ухаалаг утсыг гар хуруугаараа чадамгай оролдож дөнгөнө. Тэдний үед технологийн үсрэнгүй хөгжлүүд ердийн амьдралын хэв маяг болох нь гарцаагүй.

АНУ-ын хүн амын тооллогын агентлагийн мэдээлснээр “Z” үеийнхэн одоогийн байдлаар тус улсын хүн амын 26% эзэлж, эдийн засагт 44 тэрбум долларын хувь нэмэр оруулж байна. Энэ үеийн төлөөлөгчид 2020 он гэхэд дэлхийн хүн амын гуравны нэгийг эзлэх болно. Тиймээс бид “Z” үеийнхэн амьдралаас яг юу хүсдэг мөн өмнөх үеийнхнээсээ юугаараа ялгаатай болохыг одооноос эргэцүүлж эхлэх хэрэгтэй юм.


“Z” үеийнхний 77% нь шинэ мянганыхантай (millennial) харьцуулахад өөрсдийгөө ажлын байран дээр илүү шаргуу хөдөлмөрлөх ёстой гэсэн хүлээлттэй байдаг гэнэ. Миллениалуудын өөдрөг үзэл тэдний эцэг эхийн (baby boomers) бий болгож өгсөн жаргалтай хүүхэд наснаас шууд хамааралтай юм. Харин миллениал эцэг эхчүүдийн хувьд нөхцөл байдал тэс ондоо. Пью Рисерч (Pew research) компанийн мэдээгээр эдийн засгийн хямралын улмаас тэдний гэр бүлийн хангалуун байдал 45% буурсан үзүүлэлт гарсан  бөгөөд тэдний хүүхдүүд буюу “Z” үеийнхэн энэхүү хүндхэн үед өсч торнисон байдаг. 

Тэд миллениалуудаас илүү шаардлага өндөртэй байдаг бөгөөд хүссэн зүйлээ хүссэн хугацаандаа авч чадахгүй байх нөхцөлд дэлхийг хар, бараанаар харж эхэлдэг. Одоо хэн ч тэднээс ажиллаж буй компанидаа үнэнч байхыг шаарддаггүй. Харин ч эсрэгээрээ тэд өөрсдөө компаниудаас үнэнч байдлыг хүсдэг болсон. Мөн “Z” үеийнхний дунд “Интернет донтогчид”-ын тоо миллениалуудтай харьцуулахад 25%-иар өндөр байдаг. Тэдний 40% нь өөрсдийгөө дижитал төхөөрөмжгүйгээр төсөөлдөггүй бөгөөд аливаа газраас ариун цэврийн өрөө биш, харин Wi-Fi сүлжээ эрэлхийлдэг байна.

Өмнөх үеийнхэнтэй харьцуулбал “Z” үеийнхний хувьд зөвхөн ажиллаж буй газар нь биш, харин хэрхэн ажиллаж байгаа нь нэн чухал. Тэд хувийн мэдээллээ хуваалцах дургүй байдаг бөгөөд милленилууд олон хүмүүстэй хамт ажиллахад зориулагдсан том, цэлгэр, оффисын орон зайг илүүд үздэг бол, “Z” үеийнхэн чимээгүй, хаалттай орчинд дуртай байдаг. Мөн тэд хэрэв ямар нэг зүйлийг сайн хийхийг хүсвэл өөр хүнд даатгалгүйгээр өөрөө гүйцэтгэсэн нь дээр гэж үздэг байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 42 оронд хийсэн судалгаагаар Европ ба Америкт амьдардаг залуус өөрсдийнхөө амьдрал ба ирээдүйд хамгийн ихээр сэтгэл хангалуун бус байдаг аж. Мөн “Z” үеийнхний хамгийн гунигтай шинж тэмдгүүдийн нэг бол тэд сэтгэл мэдрэлийн өвчин, сэтгэл санааны гутралд өртөмтгий юм. Ингээд ч зогсохгүй тэд бусад үеийнхнээс илүү сэтгэл санааны өвчинд нэрвэгддэг байна. 

“Z” үеийн залуус олон нийтийн сүлжээнд хэрхэн оролцдог вэ?

Интернетийн хөгжилтэй зэрэгцэн өсөж дэвшсэн миллениалуудыг “дэлхийн анхны дижитал үеийнхэн” гэж нэрлэдэг. Тэгвэл “Z” үеийнхнийг аль хэдийнээ хөгжин бий болсон орчин үеийн цахим ертөнцөд “мэндэлсэн” гэж хэлж болно. Тэд бол дижитал ертөнцийн анхдагчид биш, харин байнгын оршин суугчид. Доорх инфографикаас та тэдний олон нийтийн сүлжээнд оролцох нийтлэг хандлагын талаар танилцаарай.  

Мягмарсүрэн

Эх сурвалж: oneminute.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
603782
3 эможи

keyboard_arrow_up