COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 14, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ЕБС-ийн сурагчдын дунд ХАБЭА-н сэдэвт гар зургийн уралдаан зарлалаа

2019 оны 4 сарын 30

ЕБС-ийн сурагчдын дунд ХАБЭА-н сэдэвт гар зургийн уралдаан зарлалаа

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2019” үргэлжилж байна. Тус аяныг ХНХЯ, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, МХЕГ, НДЕГ, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс жил бүрийн дөрөвдүгээр сард улалжлал болгон зохион байгуулсаар ирсэн.

Энэ жил “Эрүүл аюулгүй ирээдүйн хөдөлмөрийн төлөө” уриан дор улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна. Сарын аяны хүрээнд зохион байгуулагч талууд олон ажил зохион байгуулж байгаа. Тухайлбал, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙР ХҮҮХЭД БИДНИЙ ИРЭЭДҮЙ” сэдэвт  хүүхдийн гар зургийн уралдааныг зохион байгуулахаар болжээ.

ЕБС-ийн сурагчдад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэг, ойлголтыг өгөх, хүүхдийн бүтээлээр дамжуулан хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд уг уралдааны гол зорилго оршиж буй юм.

Гар зургийн уралдааны бүтээлд тавигдах шаардлага:

  • Бүтээлийн хэмжээ A3 /35*50см/, агуулгын  хувьд өгөгдсөн сэдэвтэй уялдсан байх
  • Бүтээлийн ард оролцогч өөрийн овог нэр, сургуулийн нэр/товчлохгүй/, хаяг, харилцах утас, э-мэйл хаяг зэргийн тодорхой бичсэн байна.

Бүтээлийг хүлээн авах хугацаа, хаяг

2019 оны 05 дугаар сарын 01-ийг хүртэл хүлээн авна. 

  1. Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар IV давхар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв-д 
  2. Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 26-р хороо Нийслэл хүрээ өргөн чөлөөний гудамж /40а өөрийн байр/ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн газар-т 

Холбоо барих 

Утас:7012-4949, 88023900

Имэйл:Surgalt@habemt.gov.mn

Шагналын сан

  • Нэгдүгээр байр-  1   Өргөмжлөл, мөнгөн шагнал-300.000 /Хамтрагч байгууллагын шагнал-Notebook/
  • Хоёрдугаар байр-  1 Өргөмжлөл, мөнгөн шагнал-200.000 /Хамтрагч байгууллагын мөнгөн шагнал
  • Гуравдугаар байр- 1 Өргөмжлөл, мөнгөн шагнал-150.000 /Хамтрагч байгууллагын мөнгөн шагнал/
  • Тусгай байр – 2       Өргөмжлөл, мөнгөн шагнал-100.000 /Хамтрагч байгуулагын мөнгөн шагнал 

Жич: Уралдаанд ирүүлсэн бүтээлийг  Үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчинг бууруулах зорилгоор сурталчилгааны материал болгон ашиглах болно.

Холбоо барих утас: 70124949, 99125262, 88064481

 

Эх сурвалж: www.olloo.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
2
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602847
3 эможи

keyboard_arrow_up