COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Шинэчлэлийн салхи сэвэлзүүлсэн багш нарын VII их хурал

2019 оны 4 сарын 12

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор болж буй Монголын багш нарын VII их хурал Төрийн ордонд өчигдөр эхэлсэн. Өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээсэнд монгол хүний эрдэм оюуны алтан аргамжийг бат бэх байлгаж, хөгжлийн дархлааг бэхжүүлж ирсэн үе үеийн багш нар асуудлаа ярилцаж, шийдэл эрэлхийж байна. Төр, засгийн томчууд дор бүрнээ багш нарт мэндчилгээ дэвшүүлж, боловсролын байгууллагын хөгжил, тэдний нийгмийн байдалд анхаарч буйгаа илэрхийлэв. 

Боловсролын салбарт хүчин зүтгэж буй 47.8 мянган багшийн санал бодлыг тээж, эх орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 800 төлөөлөгчийг төлөөлж, Монгол Улсын Ардын багш Ц.Өнөрбаян үг хэлсний дараа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Зангад үе үеийн багш нарын сүлд дуулал болсон “Багшаа дуулъя” дуугаар нээлтийн ажиллагаанд түрлэг нэмлээ.

Зохион байгуулагчдын мэдээлснээр Монголын багш нарын VII их хурлын төлөөлөгчдийн 20.6 хувь нь эрэгтэй, 79.4 нь эмэгтэй багш байна. Хамгийн ахмад төлөөлөгч Монгол Улсын Гавьяат багш Ц.Балхаажав өдгөө 91 настай бол хамгийн залуу төлөөлөгч Налайх дүүргийн 119-р сургуулийн багш 22 настай Г.Тэгшсүрэн байв.

Arslan.mn

Дээд боловсролын салбараас 70, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагаас 40, нийслэл болон аймаг орон нутгийн цэцэрлэг, сургуулийн багш нараас 400, мэргэжлийн холбоод, үйлдвэрчний эвлэл, олон улсын болон төр, төрийн бус байгууллагуудаас урилгаар 90 төлөөлөгч оролцож байгаа энэ хурал хоёр өдөр үргэлжлэх юм.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602212
5 эможи

Багш
2019-04-13 15:23
Асуудлаа тодорхойлж шийдвэрлэх арга замаа хэлцсэн бгаа даа. Фасе-ээр дүүрэн гоёсон хүний зурагнууд . Багш нар өөрсдөө хандлага сул бна даа.
cvb
2019-04-12 20:29
Ene muu oo nogoon teg surdag bsan sda ooriigo said geed bodchihson anduuraad ywah ym ooroo sain duraara boliochee
keyboard_arrow_up