7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 19, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Төрийн албаны зөвлөлд орох төлөөллийг сонгон шалгаруулна

админ
2019 оны 1 сарын 14

Arslan.mn

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга  2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ төрийн албанд шатлан дэвшүүлэх, мэргэшүүлэх багц сургалтад заавал хамрагдах, төрийн албаны шалгалтын агуулгыг шинэчлэх, байгууллагын стратегийн болон гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах зэрэг төрийн албаны шинэчлэлийн үзэл санааг тусгасан. Мөн Төрийн албаны зөвлөлд төрийн албан хаагчийн хоёр төлөөллийг нэр дэвшүүлэн сонгон шалгаруулж томилохоор хуульчилжээ.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам баталсан юм. Төрийн албаны зөвлөлөөс журмын дагуу төлөөллийн сонгон шалгаруулалт зарласан бөгөөд сонгон шалгаруулалтад оролцох төрийн албан хаагчдыг нэгдүгээр сарын 17-нд бүртгэнэ.  

Төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан, дээд боловсролтой, төрийн удирдлага, эдийн засаг, эрх зүй, боловсролын чиглэлээр мэргэшсэн,  45 нас хүрсэн төрийн албан хаагч төрийн албан хаагчийн төлөөлөлд нэрээ дэвшүүлж өрсөлдөх нь нээлттэй юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599237
0 эможи

keyboard_arrow_up