COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Э.Үүрийнтуяа: Мацаг бол байгалийн эмчилгээ юм

2018 оны 11 сарын 01

Arslan.mnМонгол усан мацгийн талаархи мэдээлэл маш их байдаг. Харин хуурай мацаг хэмээх  ойлголт нь нэр төдий бөгөөд өөр ямар нэгэн мэдээлэлгүй мэдэв байлаа. Иймд хуурай мацгийн талаарх мэдээллээ хуваалцахаар номыг бүтээгч Э.Үүрийнтуяа “Юу ч идэхгүй, юу ч уухгүйгээр МАЦАГ” барихын ач тусын талаар “Хуурай мацгийн гайхамшиг” номоо бичжээ. Номын зохиогчтой бид товч ярилцлаа. 

Шинэ ном бүтээсэнд баяр хүргэе. Яагаад энэ номыг бичих болсон бэ?

  • Юуны өмнө танай сайтын нийт уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Миний бие мацаг хэмээх байгалийн гайхамшигт эмчилгээ, уламжлал арга ухаантай нөхөрлөөд 2 жил гаруйн хугацаа өнгөрч байна. Хэдийгээр энэ хугацаа нь бага мэт санагдаж байгаа боловч эдгээр өдрүүдэд би мацгийг өөрийн бие болоод амьдралдаа тасралтгүй хэрэгжүүлж ирсэн болохоор надад их зүйлийг зааж, сургаж, амьдралд минь их олон сайн сайхан зүйлийг өгсөн.

Анх би бусдын адил усан мацаг барьж байсан боловч хуурай мацаг миний анхаарлыг илүү их татдаг байсан. Гэвч энэ мацгийн талаарх мэдээлэл монгол хэл дээр огт байддаггүй, ямар нэгэн ном, товхимол хэвлэгдэн гараагүй байсан тул өөр бусад хэл дээр судалж,  түүнийгээ амьдралдаа хэрэгжүүлэн, хуурай мацаг барих болсон юм. Хуурай мацаг нь мацгийн төрөл дотроос хамгийн хатуу, хүнд мацагт тооцогдох бөгөөд хүнээс асар их тэвчээр шаардана. Гэвч усан мацгаас илүү богино хугацаанд хүний бие болоод сэтгэл зүй, био орон зайд эерэг нөлөөллөө үзүүлдэг тул энэхүү мацаг нь Монголчуудын зан араншинд илүү ойр дөхөм санагддаг. Мацаг гэдэг нь тоглоом биш юм. Амь насанд ч аюултай. Түүнийг дур мэдэн хэрэгжүүлж болохгүй. Гэхдээ эрүүл мэнд болон бусад шалтгааны улмаас хуурай мацаг барьж буй хүмүүс манай улсад мэр сэр байдаг. Мөн энэ мацгийг сонирхож байгаа боловч тодорхой мэдээлэл олдоогүйн улмаас хуурай мацаг барьж чадахгүй байгаа хүмүүс ч байгаа тул тэдэнд зориулан энэхүү номыг бичих болсон юм.

Мацгийн талаар хүмүүс өмнөх үеийг бодвол багагүй ойлголттой болсон. Таны энэ номын онцлог юу вэ?

  • Тийм ээ, мацгийн талаар хүмүүс багагүй ойлголттой болсон. Ялангуяа усан мацгийн талаар Монголчууд их сайн мэдээлэлтэй болж, олон ч хүмүүс амьдралдаа хэрэгжүүлж байна. Гэхдээ бидэнд усан мацгийн талаарх мэдээлэл хангалттай байгаа боловч хуурай мацгийн талаарх мэдээлэл хомс байна. Ямар нэгэн ном товхимол хэвлэгдэн гараагүй бөгөөд интернет сайтуудад энэ тухай мэдээлэл ч үнэхээр хомс юм билээ. Уг ном нь хуурай мацаг, түүний ач тус, хуурай мацгийн дэглэм болоод бусад шаардлагатай мэдээллүүдийг агуулснаараа онцлогтой.

Мацаг барьдаг хүмүүсийн давуу тал юу вэ? Мацаг хүний эрүүл мэндэд ямар тустай вэ?

Мацаг бол байгалийн эмчилгээ юм. Өөрөөр хэлбэл, мацаг тогтмол барьж хэвшсэн хүмүүс өвчин зовлонгүй, амар амгалан амьдрах боломжтой болдог. Орчин үеийн анагаах ухаан нь хүний аливаа нэг эрхтнийг анагааж байгаа боловч сэтгэл зүйн өвчлөл болоод хүний био орон зай, гэрлэн бүрхүүлийг анагааж чаддаггүй. Харин бид мацгийг өдөр тутмын амьдралдаа хэвшил болгож чадвал өөрийн бие болоод сэтгэл, био орон зайг эрүүл байлгаад зогсохгүй улам бүр эрүүлжин, залуужсаар байх болно. Нөгөөтэйгүүр, Анагаах ухаан нь хүний аль нэг эрхтэнийг эмчлэхийн тулд бусад эд эрхтнүүддээ их, бага ямар нэгэн хэмжээгээр хор хөнөөл учруулж байдаг бол  харин мацаг нь хүний зөвхөн нэг эрхтнийг эмчлэхийн тулд ажилладаггүй бие махбодийг бүхэлд нь цогцоор нь эмчилж, анагаахын тулд ажиллаж байдаг. Үүгээрээ бидэнд их ач тустай юм.

Таны энэ номыг уншсанаар бусдад ямар эерэг үр дүн гарах вэ?

Хүн бүр мацаг барихын тулд эхлээд түүнийг сайтар судлан, тодорхой хэмжээний мэдээлэл, ойлголт авсан байх шаардлагатай болдог. Уг ном нь манай оронд төдийлөн нээлттэй биш хуурай мацаг, түүний ач холбогдол, хуурай мацаг барих үеийн дэглэм болоод бусад шаардлагатай зүйлсийн талаарх мэдээллийг агуулсан тул энэхүү мацгийн сонирхон судалж байгаа болоод амьдралдаа хэрэгжүүлэхийг хүссэн хүмүүст бодит тусламж, гарын авлага болно. Магадгүй та усан мацаг барьж байсан үеэс илүү богино хугацаанд аливаа өвчин эмгэгээсээ ангижирч болох юм. 

Эерэг хандлага, эрүүл мэндийн талаар таны бодол юу вэ?

Монголчууд бид нэг үеэ бодвол амьдралын хэв маяг болоод эрүүл мэнддээ их анхаардаг болжээ. Энэ нь үнэхээр сайшаалтай хэрэг юм. Ялангуяа эмэгтэйчүүд энэ тал дээр их зүйл хийж байгаа нь харагддаг. Аливаа нэг гэр бүлийн эрүүл мэнд эмэгтэй хүн, ээж хүн, эхнэр хүний гарт байдаг гэдэг нь оргүй үг биш. Хүн ямар нэгэн зүйлд дурлах, донтохдоо их амархан байдаг. Үүний нэгэн адил мацаг хэмээх энэхүү гайхамшигт эмчилгээ, эрүүл амьдралын хэв маягийг бид амьдралдаа хэвшүүлэхэд их амархан. Анх сонсоход хүний санаанд оромгүй зүйл шиг сонсогдоно. Гэхдээ үүнийг амьдралдаа хэрэгжүүлээд эхэлмэгц, магадгүй хэрэгжүүлж эхэлсэн анхны өдрөө л энэ нь тийм хүний санаанд оромгүй, хэцүү зүйл шиг санагдахаа болино. Мацаг гэхээр зүгээр л нэг өлсөөд, эсвэл цангаад зовж байгаа юм шиг хөндлөнгөөс харагддаг, санагддаг боловч тухайн мацгийг барьж байгаа хүний хувьд их сайхан мэдрэмж, хөнгөн шингэн бие бялдар, итгэл дүүрэн өөдрөг амьдрал, тэсвэр тэвчээр, амьдралыг үзэх шинэ хандлага гээд танд өгч болох хамгийн сайн сайхныг өгч байдаг. Бүр цаашлаад мацгийн ачаар тухайн хүний өдөр тутмын хоол хүнс нь эрүүл зөв хооллолтын дэглэмд шилжиж, түүний үр хүүхдүүд, хань ижил, ойр дотны бусад хүмүүс, ээж аав, эгч дүү нь хүртэл түүнээс үлгэр дууриалал авч, олон олон хүмүүсийн амьдралд эерэг нөлөөлөл үзүүлж, эрүүл мэнд, сайн сайхныг бэлэглэж чаддаг.

“Уншигч та уг номыг Номин сүлжээ дэлгүүрийн УБ хот болон хөдөө, орон нутгийн бүх салбарууд болон Интер, Мир номын дэлгүүрүүд, номын худалдааны www.booklo.mn /хөдөө, орон нутгийн уншигчид  номоо худалдан авч, орон нутаг дахь хаягаар хүргүүлэн авах боломжтой /юм."

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
596786
5 эможи

Naran
2018-11-02 18:05
Olj unshnaa
keyboard_arrow_up