COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Өнөөдрөөс эхлэн хичээл хэвийн орж байна

2018 оны 9 сарын 17

Arslan.mn

Энэ сарын 03-наас эхэлсэн багш нарын ажил хаялт 10 гаруй хоног үргэлжлэв.

Харин өнгөрсөн баасан гарагт гурван талт хэлэлцээр хийж зөвшилцөлд хүрсний эцэст өнөөдрөөс эхлэн сургууль, цэцэрлэгүүд хэвийн орохоор болсон.

МҮЭ-ээс мэдээлснээр багш нарын цалинг ирэх оны нэгдүгээр сараас эхлэн нэмэхээр зөвшилцөлд хүрсэн аж. Гэхдээ багш нар түр хугацаагаар ажил хаялтаа зогсоосон юм.

Хэрвээ хэлсэн ёсоор заасан хугацаандаа цалин нэмэхгүй бол ажил хаялтаа дахин үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгджээ.

Ийнхүү 10 гаруй хоног хичээл завсарласан сургууль, цэцэрлэгүүд өнөөдрөөс эхлэн ажиллаж байгаа бөгөөд замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594923
0 эможи

keyboard_arrow_up