COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 14, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Нисэхийн мэргэжилтнүүдийг Монголдоо бэлтгэдэг боллоо

2018 оны 9 сарын 03

Arslan.mn

ШУТИС-ийн Механик, тээврийн сургууль Монголд анх удаа нисэхийн чиглэлийн зарим нарийн мэргэжлээр энэ жилээс элсэлт авч боловсон хүчин бэлтгэх болжээ.

Тус сургууль Нисэх технологийн инженерийн тэнхимдээ Нисэхийн инженер болон Авианекийн анги нээж, энэ ангид 70 орчим оюутан суралцаж байна.

Иргэний нисэхийн ерөнхий газраас нисэхийн чиглэлийн нарийн мэргэжлийг гадаадад өндөр төлбөртэй сургуульд сурч буй оюутнуудад тэтгэлэг олгодог бөгөөд энэ жил Монголдоо амжилттай сурч буй залууст өнөөдөр тэтгэлэг олгожээ. 

Тус сургуулийн оюутан Б.Булганбаяр, М.Учрал нарт ИНЕГ-аас сар бүр степент олгох болсон бол оюутан Намууны сургалтын төлбөрийг 100 хувь хариуцах тэтгэлэг олгосон байна. 

Хөшигийн хөндий дэх шинэ нисэх буудал ашиглалтад ороход "Чингис хаан" нисэх буудлын барилгыг нисэхийн сургууль байгуулах зэргээр нисэхийн чиглэлээр ашиглах саналууд гарч байгаа аж. Иймд ИНЕГ-аас нисэхийн мэргэжилтнүүдийг эх орондоо бэлтгэхийг зорьж байна хэмээн тус газрын хэвлэлийн төлөөлөгч Б.Алтантуул мэдээлэв. 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594483
2 эможи

keyboard_arrow_up