COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Их дээд сургуулиуд өмнөх оноос арван хувиар буурч, 96 болжээ

2018 оны 8 сарын 29

Arslan.mn

Дээд боловсролын байгууллага, суралцагчид

2017-2018 оны хичээлийн жилд дээд боловсролын 96 сургуульд 155.248 оюутан суралцсан байна.

  • Төрийн өмчийн 18 сургуульд 89.473 оюутан,
  • Хувийн өмчийн 75 сургуульд 65,628 оюутан,
  • Гадаадын их сургуулийн салбар 3 сургуульд 147 оюутан тус тус суралцжээ.

2018-2019 оны хичээлийн жилд 30,000 гаруй суралцагч шинээр элсэх урьдчилсан судалгаа бий. 2017-2018 оны хичээлийн жилд дээд боловсролын сургалтын 96 байгууллага ажилласнаас

  • 36.5 хувь нь их сургууль,
  • 54.2 хувь нь дээд сургууль,
  • 6.3 хувь нь коллежийн ангилалд багтаж,
  • 3.1 хувь нь гадаадын салбар сургууль байсан бол

5 сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцалж, 5 сургууль бусад сургуультай нэгдээд байна. Өмнөх хичээлийн жилтэй харьцуулахад их дээд сургуулийн тоо 10 хувиар буурлаа.

Дээд боловсролын сургалтын байгууллагуудад нийт 12 705 хүн ажиллаж байгаагийн 6724 буюу 52 хувь нь үндсэн багш. Нийт ажиллагчдын 62 хувь нь эмэгтэйчүүд байна. Нийт хүний нөөцийн 68 хувийг сургалтын байгууллагын үндсэн чиг үүргийн, 32 хувийг бусад ажилтан, ажилчид бүрдүүлж байна.

Эх сурвалж: БСШУСЯ

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594323
0 эможи

keyboard_arrow_up