COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хүүхдүүдийн 82 хувийг цэцэрлэгт хамруулна

2018 оны 8 сарын 09

Arslan.mn

Шинэ хичээлийн жил эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Өнгөрсөн хичээлийн жилд улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтын хувь 81.5 байсан. Харин энэ жил хамрагдалтыг 82 хувьд хүргэхээр ажиллаж байна. 

БСШУСЯ-наас гаргасан судалгаагаар улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах ёстой 2-5 насны 312 611 хүүхэд байгаа бөгөөд үүний 82 хувь буюу 256 мянга орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдах юм байна. Үндсэн сургалтын зэрэгцээ хүүхэд харах үйлчилгээ, хувилбарт сургалт, гэр сургалт зэрэг бүхий л боломжийг ашиглан хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулахаар зорьж байгаа аж.

Мөн 2018-2019 оны хичээлийн жилд 70 орчим мянган сурагч нэгдүгээр ангид элсэн суралцах ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593672
0 эможи

keyboard_arrow_up