COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Л.Ганбат: ЭЕШ хоцорсон хүүхдүүдээс дахин шалгалт авна гэсэн ойлголт байхгүй

2018 оны 6 сарын 19

Arslan.mn

Өнөөдөр өглөө Яармагийн замд зам тээврийн осол гарсаны улмаас ЭЕШ-аа өгөхөөр явсан хүүхдүүд хоцорсон талаарх мэдээлэл цахим орчинд тархаад байна. 

Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн болон улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбатаас тодруулахад “Одоогоор ЭЕШ-аас хоцорсон гэх гомдол, санал манайд ирээгүй байна. Яармагт ЭЕШ авч байгаа сургууль байхгүй. Хан-Уул дүүргийн хүүхдүүд 18 дугаар сургууль дээр ЭЕШ өгч байгаа. ЭЕШ хоцорсон хүүхдүүдээс дахин шалгалт авна гэсэн ойлголт байхгүй” хэмээх тайлбарыг өглөө.

Сануулахад, тухайн шалгуулагч ЭЕШ эхлэхээс нэг цагийн өмнө шалгалтын байранд ирэн бүртгэлээ баталгаажуулан байраа эзэлсэн байх ёстой юм.

Гэхдээ сандарсан эцэг эхчүүд одоогоор гомдлоо гаргаагүй байж ч болно гэж иргэд үзэж байна. Тиймээс үнэхээр зам тээврийн ослоос болж хүүхдүүд ЭЕШ-аас хоцорсон бол харьяа, яам, агентлагийн газрууд үүнийг анхаарч үзэх ёстой гэв. 

Эх сурвалж: ZALUU.COM
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58666
0 эможи

keyboard_arrow_up