COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 14, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Сурагчдын ДАШТ-ээс өсвөрийн шатарчид хос алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ

2018 оны 5 сарын 02

Arslan.mn

Албани улсын Дуррис хотноо өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-29-нд болсон шатрын сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон манай шатарчдаас хос алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн байна.
Энэ тэмцээнд 40 орны 387 шатарчин сурагчид оюун ухаанаа сорьсоноос Монгол Улсаас 29 шатарчин эх орноо төлөөлөн оролцсон юм. Сурагчдын ДАШТ-нд Манай улсын баг тамирчдаас Стандарт төрлийн 13 хүртэлх насанд Төрийн банк, Төв клубын тамирчин тус тэмцээний хошой аварга, ДШХ-ны дэд мастер /эмэгтэй/ Д.Мөнхзул түрүүлж алтан медаль, ДШХ-ны эмэгтэй мастер цолны болзол хангажээ.
Харин 11 хүртлэх насны хөвгүүдийн Чингэлтэй дүүрэг, “Цэцэн Нүүдэл” клубын тамирчин ДШХ-ны Л.Очирбат түрүүлж алтан медалийн эзэн болов. Мөн 9 хүртлэх насны охидын ангилалд “Төгс нүүдэл” клубын тамирчин ДШХ-ны ДМ Х.Есүгэн мөнгөн медаль хүртсэн бол 9 хүртлэх хөвгүүдийн ангилалд “Гоби чесс” клубын тамирчин ДШХ-ны ДМ Б.Тэнүүнболд хоёрдугаар байр эзэлж, мөнгөн медаль зүүжээ.
Охидын 7 хүртлэх насны ангилалд “Занданшатар” клубын тамирчин Н.Содгэрэлт, хүрэл медаль хүртэж ДШХ-ны ДМ цолны болзол хангасан бол охидын 9 хүртлэх насны ангилалд  “Гоби чесс клубын тамирчин ДШХ-ны ДМ Г.Лхагважэд мөн хүрэл медаль хүртжээ.
Өнгөрсөн жил Румын улсад зохион байгуулсан Сурагчдын ДАШТ-ээс манай шатарчид тус бүр гурван алт, мөнгөн медаль, нэг хүрэл медальтай ирж байсан юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ  агентлаг
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56779
0 эможи

keyboard_arrow_up