COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

1700$-ын шагналын сантай ОУ-ын эссэ бичлэгийн уралдаан зарлагдлаа

2018 оны 2 сарын 08

Arslan.mn

Олон улсын залуучуудын  дундах хамгийн өдөр шагналтай эссэ бичлэгийн уралдааны нэг “World Youth Essay Competition 2018” эссэ бичлэгийн уралдаан зарлагдлаа. Тус уралдаанд ахлах ангийн сурагчид болон оюутнууд боломжтой бөгөөд оролцогчид дараах сэдвүүдийн хүрээнд англи хэл дээр 1-8 хуудсанд багтаан бичнэ.

Эссэх бичих сэдвүүд:

  • Нийгмийн асуудлууд
  • Байгаль орчны асуудлууд
  • Шинжлэх ухаан ба технологи
  • Дэлхийн үйл явдлууд болон бусад сэдвүүдээр бичиж болно.

Бүтээлдээ гэрэл зураг, график, инфографик ч ашиглан баяжуулж болох бөгөөд илгээхдээ  PDF форматаар илгээнэ.
Олон улсын мэргэжлийн түвшний шүүгчид нь оролцогчдын мэдлэг, бүтээлч сэтгэлгээ, бичлэгийн хэв маяг, найруулга, асуудлаа илэрхийлэх зэрэг олон шалгууруудыг харгалзан үнэлэн дүгнэх юм.  Ингээд “World Youth Essay Competition 2018” тэмцээний шүүгчид оролцогчийн эссэ болон хувийн тодорхойлолтыг үндэслэн ялагчийг тодруулна.

Тавигдах шаардлага

  • Оролцогч нь ахлах ангийн сурагч эсвэл оюутан байх ёстой.
  • “World Youth Essay Competition 2018” тэмцээн нь бүх улсад нээлттэй бөгөөд тэр дундаа: Балба, Энэтхэг, Монгол, Герман, Тайланд, Гамби, Филиппин, Кени, Бангладеш, Сьерра Леон, Нигери, Либери, Замби, Индонез, Марокко, Франц, Бразил, Пакистан, АНУ, Украйн, Египет, Вьетнам... зэрэг улс орнуудад онцгой ач холбогдол өгч байгаа билээ.
  • ( Хэрэв та эдгээр улсуудын нэгэнд амьдарч суралцдаг бол маш том боломж өмнө тань байгааг бодолцож үзээрэй )
  • Оролцогч бүр зөвхөн нэг л эссе бичих боломжтой.
  • Эссэг зөвхөн PDF форматаар хүлээн авна.

Шагналын сан 1700$ 

Шүүгчид дэлхийн өнцөг булан бүрийн залуусын шинэ санаа бүхий илгээмжийг маш олноор хүлээж авдаг байна.

Эхний байр:”WYEC Grand Prize 2018”

Эхний байранд тэнцсэн оролцогч 1700$ авахын зэрэгцээ Герман руу урилгаар нисч олон улсын байгууллагын удирдагчид, мэргэжилтнүүдтэй хийх уулзалтанд оролцоно..

II, III байр: WYEC 2. Prize and 3. Prize

II ба III байранд тэнцсэн оролцогчдын бичиглэлийн хэв маяг, бүтээлч сэтгэлгээг онцгойлон авч үздэг бөгөөд тэд дэлхийн алдартай сэтгүүлүүдэд ярилцлага өгч олон залууст үлгэр дуурайлал үзүүлэх боломжтой.

Онцгой сайн үнэлгээ авч эхний 10-т шалгарсан оролцогчдод “WYEC Award of Excellence” тусгай шагнал гардуулдаг. Мөн бүх оролцсон хүмүүст сертификат өгнө.

Хугацаа

Хүсэлт хүлээн авах онлайн бүртгэл 2018 оны Нэгдүгээр сарын 1-нд  нээгдэх бөгөөд энэ нь та өөрт төрсөн санаа, бүтээлч сэтгэлгээгээ эссэ болгон найруулан бичих цаг үе. Харин та эссэ, хувийн анкет бүхий материалаа 2018 оны гуравдугаар сарын 31-ны дотор ЭНЭ  хаягаар илгээнэ.

2018 оны IV сарын 9.

Тэмцээний шагналт байранд орсон хүмүүсийн нэр тодорхой болно. Гэхдээ тэд өөрсдийн хувийн чанар, авьяас билэг, амжилт ололтын тухай шүүгчдийн гурван асуултанд хариулах ёстой. Эдгээр асуултын хариуг V сарын 31 хүртэл хүлээж авна.

2018 оны VI сарын 11.

Ялагчид эцсийн байдлаар тодрох бөгөөд  шалгарсан 4 оролцогчийг албан ёсны вебсайтад зарлана. Харин 2018 оны есдүгээр сарын 30-нд шалгарсан оролцогчид Герман улсад  болох ёслолын арга хэмжээнд оролцож, шагналаа гардан авна.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. Танд амжилт хүсье!

Эх сурвалж: network.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53579
0 эможи
keyboard_arrow_up