COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан сурах бичиг, үлгэрийн номыг барелл, крилл үсгээр хослуулан хэвлэх боломжтой боллоо

2018 оны 2 сарын 06

Arslan.mn

Монгол Улсын хэмжээнд 17,000 орчим хараагүй болон харааны бэрхшээлтэй иргэн байдгаас таван хувийг нь хүүхэд эзэлдэг. 116 дугаар тусгай сургуульд 108 сурагч суралцдаг ч баррел үсгийг кирил үсэгтэй хослуулсан сурах бичиг хүртээмжгүйгээс хүндрэлтэй асуудал байнга тулгардаг байна. 

Үүнтэй холбогдуулан хараагүй болон харааны бэрхшээлтэй сурагчдын 1-3 дугаар ангийн сурах бичиг, үлгэрийн номыг баррел-кирил хослуулан хэвлэх төслийн албан ёсны нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо.


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД 1-3 ДУГААР АНГИЙН 15 НЭР ТӨРЛИЙН СУРАХ БИЧИГ ХЭВЛЭНЭ

Arslan.mn

Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны /МХҮХ/ Ерөнхийлөгч Д.Гэрэл "МХҮХ-оос хараагүй гишүүдийнхээ төлөө олон ажлыг хэрэгжүүлдэг. Тэдгээрийн нэг нь яах аргагүй сурч боловсрох эрхийн хэрэгжилтийг хангах ажил юм. 

Мэдээж эдгээр хүмүүсийг сурч боловсруулахад тусгай орчин, хөтөлбөр шаардлагатай. Тухайлбал, сургалтын тоног төхөөрөмж, хөтөлбөр, анги танхимын хүртээмжийн асуудал бий. Үүнээс нэн тэргүүний чухал зүйл нь баррел үсгэн сурах бичгийг олонд хүртээмжтэй тараах. 

Манай улсад 1963 оноос хойш хараагүй хүмүүс баррел номыг ашиглаж эхэлсэн. Түүнээс хойш олон жилийн хугацаанд хүртээмж нэн бага байсан. Харин сүүлийн үед төр засгаас энэ тал дээр олон дэмжлэг явуулж байгаа. 

2015 онд БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр есдүгээр ангийн гурван сурах бичгийг хийсэн. Үүнээс хойш олон улсын байгууллагуудын хандив, санхүүжилтээр ном ирдэг байсан. Харин энэ жил МХҮХ, Монгол дахь Австралийн Элчин сайдын яамтай хамтран хараагүй болон харааны бэрхшээлтэй сурагчдын 1-3 дугаар ангийн сурах бичиг, үлгэрийн номыг , кирил үсэгтэй хослуулан хэвлэх төслийг хийсэн.

Ийнхүү бид энэ төслийн хүрээнд 1-3 дугаар ангийн 15 нэр төрлийн сурах бичиг, мөн харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан үлгэрийн номыг хэвлэхээр эхэлж байгаадаа баяртай байна. Хэвлэлийн машин, бусад материал, хэвлэлийн эхээ бүгдийг нь бэлдсэн байгаа" гэсэн юм.

Ерөнхий Боловсролын Сургуулийн сурагч 12 жил суралцах хугацаандаа бага ангид 34, дунд ангид 55, ахлах ангид 39 хичээлийн буюу нийт 128 нэр төрлийн ном ашигладаг. Харин төсөв мөнгөнөөс шалтгаалан 116 дугаар тусгай сургууль бага, дунд ангидаа нийт 4 төрлийн хичээлийн ном ашигладаг аж.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53474
0 эможи
keyboard_arrow_up