7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 21, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Ахмад багш нар ТАВАН ЗААЛТ бүхий ШААРДЛАГЫГ У.ХҮРЭЛСҮХЭД хүргүүллээ

админ
2018 оны 1 сарын 17

"Багш багшдаа тусалья" Монголын Багш нарын Нэгдэл ТББ-ын ахмад багш нар тэтгэврийн зөрүүг арилгуулах, тэтгэврийн насыг наашлуулах асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Arslan.mn

Тэд Монголын төр засгаас тэтгэврийн насыг үе шаттайгаар нэмэгдүүлж байгаа байдал нь багш мэргэжлийн онцлог, эрүүл ахуйн байдал, ажлын орчин нөхцөлтэй үл нийцэж байна гэж үзэж буй юм. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхд тэтгэврийн асуудлаар шаардлага хүргүүлж байгаа аж.

ШААРДЛАГАД: 

  1.  "Багшийн тэтгэврийн насны доод хэмжээ нь эмэгтэйд 50, эрэгтэйд 55" гэж Монголын багш нарын онц их хурлаас тогтсоны дагуу багшийн тэтгэвэрт гарах насны доод хэмжээг энэ байдлаар тогтоох
  2. Ахмад багш нарын тэтгэврийн зөрүүг 2018 онд нэг удаа тэгшитгэн, цаашид төгрөгийн худалдан авах чадварын нэг хувийн уналт бүрт түүний хэмжээг 1.5 хувиар  бодож нэмж байх,
  3.  Тэтгэвэрт гарсан ахмад багш бол туршлагатай хүний нөөц тул хүүхэдтэй ажиллах багшийн тоог нэмэх замаар боловсролыг чанаржуулах, мөн залуу багш нарыг дэмжих зорилгоор зөвлөх багш, туслах багшийн тогтолцоог шинээр бий болгох, тэднийг өдөр өнжүүлэх төвд ажиллуулах, хүүхэд харах үйлчилгээнд хамруулах нөхцөл боломжоор хангахад төрөөс дэмжлэг үзүүлэх зэргээр ахмад багшид боломж, бололцоо олгосон цогц арга хэмжээ, үндэсний хөтөлбөрийг 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлэх
  4. Багш бүрийн боловсролын хөгжил оруулсан нэг насны хөдөлмөр, зүтгэл, хөлсийг үнэлэн тооцож, "салбарын халамж"-ийг бий болгож багшийн нэг хүүхдийн төрийн өмчийн их, дээд сургуульд суралцах сургалтын төлбөрийг төрөөс бүрэн даадаг болох, 
  5. Нийгмийн даатгалын сан, нэрийн дансанд төвлөрсөн хуримтлалын 50-иас доошгүй хувиа багш тэтгэвэрт гарахдаа авдаг болох.​​

Arslan.mn

Ахмад багш нарын эрх ашгийг хамгаалах хорооны дарга Г.Наранцэцэг "Энэхүү шаардлагын хариуг хоёрдугаар сарын 2-ны өдрийн дотор багтаан "Багш багшдаа тусалъя" Монголын Багш нарын Нэгдэл ТББ-т ирүүлэхийг шаардаж байна.

Шаардлагыг үл тоосон тохиолдолд Монголын багш нарын нэгдэл ТББ, БШУҮЭХ-той хамтран тэмцлийн бүх хэлбэрээр тэмцэх болно гэдгээ мэдэгдэж байна" гэв.

Arslan.mn

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52476
0 эможи
keyboard_arrow_up