COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

АУДИО: Таны амьдралыг өөрчлөх 5 ном

2017 оны 11 сарын 22

Arslan.mn

Уорен Баффетээс түүний хэрхэн баяжсан болон амжилтын нууцын тухай асуухад тэрээр “Өдөр бүр 500 хуудас ном уншдаг байсан” гэжээ. Харин таны хувьд өдөр бүр 5-9 цаг ажиллаж байгаа бол нэг өдрийн дотор бүтэн ном уншиж амжихгүй л болов уу. Гэхдээ бүтэн өдрийг "золиослохгүйгээр" чөлөөт цагаараа ном уншиж болно шүү дээ.

Бид энэ удаад  ердөө 13-19 минутыг л зарцуулж, “Blinkist” дээр дарж аудиогоор сонсох хүн төрөлхтнийг өөрчилсөн ТАВАН НОМЫГ санал болгож байна.

Бид номноос их зүйлийг сурч мэддэг. Дараах таван ном нь дэлхий даяар хамгийн их уншигдсан, өөрийгөө өөрчилж, амьдралаа дахин эхлэхэд тань туслах шинжээчдийн санал болгосон шилдэг бүтээлүүд юм.


1. Эми Морин “Хүчирхэг хүмүүсийн хийдэг, хийдэггүй 13 зүйл”

Та алдаагаа даван гарахын төлөө тэмцэж байна уу? Эсвэл таны хяналтаас гарсан зүйлүүд дээр төвлөрсөөр байна уу? Тэгвэл эдгээр саад бэрхшээлийг даван туулах нь өдөр тутмын амьдралд тань маш их өөрчлөлтийг таньд авч ирнэ. Зохиолч Морин хамгийн амжилттай өөрийгөө өөрчилсөн хүмүүсийн түүхийг таньтай хуваалцах болно.

2. Дэйл Карнеги “Санаа зовнилоо дарах ба амьдралаа эхлэх”

Ямар нэг зүйлийн талаар санаа зовохоо больж чадахгүй байгаа шалтгаанаа та мэдэж байна уу? Хэдийгээр хэчнээн их хичээсэн ч та элдэв зүйлийн талаар санаагаа чилээсээр л байна уу. Стрессийн эх үүсвэрийг тодорхойлохдоо та яг юунд санаа зовж буй шалтгааныг олж тогтоох хэрэгтэй. Яг одоо уншиж эхлэхийг хүсвэл “Blinkist” дээр дарж сонсоорой. Ердөө 19 минут л зарцуулна.


3. Клэйтон М.Кристенсен, Жэймс Алленк, Карен Диплон "Амьдралаа хэрхэн хэмжих вэ"

Та амьдралдаа зөв зохистой харилцааг бий болгож чаддаг уу? Ажил мэргэжлийн амжилтдаа сэтгэл ханамжтай байхын хэрээр гэр бүл, найз нөхдөөсөө хол байх нь бий. Тэгвэл энэ нь хэр их хөнөөлтэй вэ? Эдгээр асуултын хариуг тус номноос аваарай. Блинкистээс аудиог сонсоход ердөө 13 минут л зарцуулна.

4. Кен Робинсон "Таны элементүүдийг олцгооё"

Хүн бүр хүсэл тэмүүлэлтэй байдаг. Хэрэв та яг хүсч буйгаа мэдэхгүй бол энэ нь таны дотор нуугдаж байгаа гэсэн үг юм. Ингээд амьдралын хатуу дүрмээс хэрхэн ангижирч, өөрийн амьдралаа бүтээх дуудлагаа хэрхэн олж авах талаар энэхүү номноос мэдээрэй. Танд 13 минут л шаардлагатай.

5. Данель Големан "Сэтгэл хөдлөлийн оюун ухаан"

Бид сэтгэл хөдлөлөө хянаж чадна. Хэрэв сэтгэл хөдлөлөө хянаж чадаагүй бол бид илүү сайн хийж чадах байсан болов уу? Зохиолч Големан танд сэтгэл хөдлөлөө захирч, амьдрал дээр илүү сайн шийдвэр гаргаж, эрсдлээс сэргийлэх аргыг зөвлөж байна. Яагаад таны зарим асуудал таны оюун ухаанаас илүү байх ёстой гэж!!!

Орчуулсан П.Жаргал

Эх сурвалж: https://www.blinkist.com

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50099
0 эможи
keyboard_arrow_up