COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Сурагчдыг 17 төрлийн дугуйланд үнэ төлбөргүй хичээллүүлнэ

2017 оны 9 сарын 13

Хичээлийн шинэ жил эхлээд арав гаруй хонож байна. Хүүхэд багачууд гэлтгүй эцэг, эхчүүд ч хичээлийн бус цагаар хүүхдээ хэрхэн хөгжүүлэх тухай бодож байдаг. Тиймээс энэ удаа гавьяат багш Б.Цэрэндоржийн нэрэмжит Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн дугуйлангийн талаарх мэдээллийг онцлон хүргэж байна.
 

Бүх дугуйлан жилийн турш үнэ төлбөргүй

Хүүхдийн урлан бүтээх төвийн мэдээллийг онцолж байгаа нь бас учиртай. Учир нь, нийслэлд хүүхэд багачуудад зориулсан дугуйлан секц олон байдаг. Хэдийгээр  сургууль, цэцэрлэгийн дэргэд хичээллэдэг дугуйлан цөөнгүй ч бүгд тодорхой хэмжээний төлбөртэй байдаг. Тэгвэл Урлан бүтээх төв нь энэ хичээлийн жилд 17 төрлийн дугуйлан хичээллүүлж байна. Эдгээр дугуйлан нь хүүхдийн авьяас ур чадварыг хөгжүүлэх зорилготой бөгөөд бүтэн жилийн турш үнэ төлбөргүй гэдгээрээ онцлог юм. Мөн мэргэжлийн чадварлаг багш нар хичээл заадаг. Долоо хоногт 2-3 удаа хичээллэдэг. Ингэхдээ хүүхдүүд өөрсдийнхөө хичээлийн цагт тохируулаад үдээс өмнө, үдээс хойшхи ээлжинд хамрагдах боломжтой. Бүртгэлийн хураамж нь хүртэл хямдхан гээд тоочих давуу тал олон.
 

Бүртгэл есдүгээр сарын 15-ныг хүртэл явагдана

Дугуйлангийн талаар товчхон мэдээллийг дуулгая. Урлан бүтээх төвийнхөн энэ жил уран зураг, уран сийлбэр, сүрлэн наамал, сүрлэн сүлжмэл, хүүхэлдэй бэлэг дурсгал, баримал керамик, уран хайчилбар, шүрэн урлал, хувцас дизайн арьсан урлал, уран дархан, нисэх онгоцны загвар зохион бүтээх, авто машины загвар зохион бүтээх гээд 17 төрлийн дугуйланд  хүүхдүүдээ бүртгэж байгаа аж. Тиймээс элсэлт болон дугуйлангуудын талаарх мэдээллийг тус төвийн мэргэжилтэн Б.Батчимэгээс тодруулсан юм. 

Тэрээр “Энэ жил бид есдүгээр сарын 01-нээс элсэлтээ авч эхэлсэн. Бүртгэл есдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. Одоогоор зарим ангийн хүүхдийн тоо гүйцэж байгаа учраас та бүхэн яараарай. Бүртгэлийн хураамж энэ жил 25 мянган төгрөг болсон. Хэрэв та хүүхдээ бүртгүүлэх бол Хүүхдийн урлан бүтээх төвийн байрт ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд ирээрэй. Дээр дурьдсан 17 дугуйланд 2-12 дугаар ангийн сурагчдыг үнэ төлбөргүй элсүүлнэ. Бүртгүүлэхдээ хоёр хувь цээж зураг, бүртгэлийн хураамжтай ирэхэд болно” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46933
1 эможи
keyboard_arrow_up