COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 12, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ТАНЫ МЭДЛЭГТ: edX, Coursera дээр энэ есдүгээр сард эхлэх 9 онлайн хичээл

2017 оны 9 сарын 05

Өнөөдөр хүүхэд залуусын хүсэн хүлээсэн хичээлийн шинэ жил эхэлж, тэд эрдмийн их далайд завиа далбаалан гарч байна. Энэ сар бол сургуульд явдаггүй хүмүүст ч гэсэн шинэ зүйлд, шинэ чадварт суралцаж эхлэхэд ч тохиромжтой цаг үе. Ер нь бид хэдэн ч настай бай, ямар ч ажил эрхэлдэг бай, өөрийгөө хөгжүүлж эрдэм мэдлэгээ цаг ямагт л тэлж байх учиртай эрин үеийн иргэд билээ. Ингээд өнөөдөр дэлхийн шилдэг их сургуулиудын энэ сард эхлүүлэх гэж буй төрөл бүрийн сонирхолтой хичээлүүдийг танилцуулъя. Эдгээрийн дийлэнх нь шинэ хичээлүүд гэсэн шүү.

edX:1. Хиймэл оюун ухаан - Колумбиа их сургууль, 9 сарын 11

Жолоочгүй машин, царай танигч, вэб хайлт, үйлдвэрийн роботууд, пуужин чиглүүлэгч, хавдар илрүүлэгчид юугаараа адилхан бэ? Эдгээр нь бүгд хиймэл оюун ухааны хүчээр бий болсон бүтээгдэхүүнүүд юм. Тэгвэл хиймэл оюун ухааны талаарх мэдлэгээ нэмэгдүүлэх боломжийг Колумбиа их сургууль 9 сарын 11-ээс эхлэн 3 сарын турш олгох нь ээ. Энэхүү хичээлийн тусламжтай хиймэл оюун ухаан гэж юу болох, түүний түүх, ухаалаг төхөөрөмжүүдийг хэрхэн бүтээх талаар, Machine Learning алгоритмууд, хиймэл оюун ухаанаар хийгдсэн аппликейшнүүд, хиймэл оюун ухааны программчлалын талаар суралцаарай.


Хичээлийг үзэх

2. Дэлхийн архитектурын түүх - MIT, 9 сарын 19

Архитектурыг бид юу гэж ойлгодог вэ? Төмрийн үйлдвэрээс эхлээд буддизм, хиндуизм хүртэл архитехтурт хэрхэн нөлөөлсөн бэ? Зассан чулуун архитектур Баруун Азиас Африкт яаж хүрэв? Хэрхэн эрдэнэ шиш Мексикийн уран барилгуудад нөлөөлсөн бэ? Эдгээр асуултуудын хариуг 9 сарын 19-өөс эхлэн 12 долоо хоног үргэлжлэх “Дэлхийн архитектурын түүх” хичээлээс олох боломжтой. Асуултуудад хариулахын тулд 16-р зууны эхэн үеэс эхлээд өнөө үе хүртэл түүхийн хуудсаар аялан уран барилгууд бидний өнөөгийн соёлыг хэрхэн бүрдүүлсэн, ямар технологиуд архитектурын хөгжилд нөлөөлсөн, цаг уур, газар зүйн байршил архитехтурт хэрхэн нөлөөлж ирсэн зэргийг мэдэх боломжтой юм.

Хичээлийг үзэх

3. Энгийн диаграмууд: Дүгнэлтэнд хүрэхээсээ өмнө таамаглалаа загварчлах нь - Харвардын их сургууль, 9 сарын 26

Дүгнэлтэнд хүрэхээсээ өмнө таамаглалаа графикаар загварчилснаар аливаа зүйлд туйлшрахаас сэргийлж, илүү боломжтой нөхцөл байдлуудыг харж чадна. “Энгийн диаграмууд: Дүгнэлтэнд хүрэхээсээ өмнө таамаглалаа загварчлах нь” хичээлээс энгийн графикийн дүрмүүдийг ашиглан өөрийнхөө ойлголтыг болон мэргэжилтнүүдийн мэдлэгийг хялбар дата загваруудад шилжүүлэх аргад суралцах юм. 9 сарын 26-аас эхлэн долоо хоногт 2-3 цагаар, нийт 9 долоо хоног үргэлжлэх тус хичээлд сууж, дүгнэлт хийх чадвараа сайжруулцгаая.

Хичээлийг үзэх

4. Шашны шинжлэх ухаан - Бритиш Колумбиа Их Сургууль, 9 сарын 19

Шашин гэж юу вэ? Бид заавал итгэх ёстой юу? Шинжлэх ухаан энэ асуултанд хариулж чадах уу? “Шашны шинжлэх ухаан” хичээл нь шашныг байгалийн нэг үзэгдэл буюу шинжлэх ухааны тусламжтайгаар судалж болно гэсэн санаанаас үүдэлтэй юм. Хүмүүсийн сэтгэл зүйгээс нийгмийн шашин шүтлэг, итгэл үнэмшил үүдэж, нийгмийн зохион байгуулалтанд нөлөөлж, хүмүүсийн олонлог хэрхэн бүтээмжтэй ажиллахыг тодорхойлдог гэж үздэг байна. 9 сарын 19-өөс эхлэн долоо хоногт 2-3 цагаар, нийт 6 долоо хоног орох энэхүү хичээлээр шашин хүмүүсийн хөгжилд хэрхэн нөлөөлдөг, соёл иргэншилд ямар чухал үүрэг гүйцэтгэснийг мэдэх боломжтой.

Хичээлийг үзэх

5. Глобал медиа, дайн, технологи - Күйнсландын Их Сургууль, 9 сарын 19

Дайн гэх ойлголт эрс өөрчлөгджээ. Ард иргэд, сэтгүүлчид, террористууд, цэргийн бус салбарууд зөрчлийн тухай ярьж байхад, технологийн өндөр дэвшилтэт орнууд хиймэл дагуулаар удирддаг зэвсгүүдэд хөрөнгө оруулж байна. Ухаалаг утас, интернэт, сошиал медиагийн өргөн тархац дайны түвэгтэй байдлыг бидний амьдралд шууд мэдүүлэх чадалтай. “Глобал медиа, дайн, технологи” хичээлээр мэдээ мэдээллийн технологи, медиа дайнтай хэрхэн холбогддог, дайны үед сэтгүүлчдийн үүрэг, улс төрийн зөрчлийн үр нөлөө ямар байдаг, медиа технологийг хэрхэн өөрсдөдөө ашигтайгаар ашиглах зэргийг судлах юм. Хичээл 9 сарын 19-өөс эхлэн долоо хоногт 2-4 цагаар нийт 7 долоо хоног үргэлжлэх аж.

Хичээлийг үзэх

6. Бизнес аналитикт үндэслэсэн дата, моделиуд, шийдвэрүүд - Колумбиа Их Сургууль, 9 сарын 18

Далай шиг мэдээлийн энэ эрин үед улам өргөжин тэлж буй датанд суурилсан статистик мэдээллүүдийг ашиглан бизнес моделиудыг гаргадаг болжээ. Бизнесийн тодорхойгүй нөхцөл байдалтай тулгарахад датаг ашиглаж болох үндсэн техникүүдийг “Бизнес аналитикт үндэслэсэн дата, моделиуд, шийдвэрүүд” хичээлээс сурах юм. Энэхүү хичээл нь 9 сарын 18-нд эхлэн долоо хоногт 8-10 цагаар орж, нийт 12 долоо хоног үргэлжилнэ.

Хичээлийг үзэх

Coursera: 7. Дэлхий нийтийн эрүүл мэндийн ач холбогдол - Иэлийн Их Сургууль, 9 сарын 18

“Дэлхий нийтийн эрүүл мэндийн ач холбогдол” хичээлээр дэлхий нийтийн эрүүл мэнд олон нийтийн эрүүл мэндтэй хэрхэн холбогддог, дэлхийн нийтийн эрүүл мэндийг олон талаас нь харсан дүн шинжилгээ, өвчний тархалт хэрхэн явагддаг зэрэг эрүүл мэндтэй холбоотой ойлголтуудтай танилцана. 9 сарын 18-аас эхлэн 7 хоногт 5-7 цагаар нийт 10 долоо хоног үргэлжлэх уг хичээлээс “Юу хүмүүсийг өвчтэй, хөдөлмөрийн чадваргүй болгож, улмаар үхэл рүү хөтөлдөг вэ? Яагаад тэд үүнээс болоод шаналдаг вэ? Өвчин ямар хүмүүсийг хамгийн их хамарч байна вэ? Бид яагаад үүнд анхаарлаа хандуулах ёстой вэ? Өвчлөлүүдээс хамгийн бага үнээр, хурдан сэргийлж болох вэ?" зэрэг асуултын хариуг эндээс олоорой.

Хичээлийг үзэх

8. Тархиа илүү сайн ойлгох нь: Өдөр тутмын нейробиологи - Чикагогийн Их Сургууль, 9 сарын 4


Бидний мэдрэлийн систем хэрхэн хариу үйлдлийг боловсруулдаг, тархи өдөр тутам хэрхэн ажилладаг, хүмүүс яагаад жижиг зүйлээс болж санаа зовоод байдаг зэргийн тайлбарыг тус хичээлээс авч болно. Хичээлд хамрагдан тархины бүтэц, нейронуудын харилцаа гадаад ертөнцийн мэдээллийг авахад, биеийг хөдөлгөхөд, амьд байхад бидэнд хэрхэн нөлөөлдгийг судлаарай. Энэхүү хичээл нь 9 сарын 4-нд эхэлж, нийт 10 долоо хоногийн турш үргэлжлэх юм.

Хичээлийг үзэх

9. Тоглоомын онол - Станфордын Их Сургууль, 9 сарын 11

"Тоглоомын онол" хичээлээс улс үндэстнүүдийн зөрчил, улс төрийн кампанит ажил, компаниудын өрсөлдөөн, зах зээлд арилжаа хийх зан төлөв зэргийн талаар суралцах боломжтой. 9 сарын 11-ээс эхлэн нийт 8 долоо хоног үргэлжлэх уг хичээл нь талуудын стратегийн харилцааг математик загварчлалд оруулахад тусална.

Хичээлийг үзэх

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46685
0 эможи
keyboard_arrow_up