COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Шалгалтанд бэлдэх хамгийн үр дүнтэй арга

2017 оны 4 сарын 25

Яг одоо шалгалтандаа бэлдээд толгой чинь "галзуу" хурдаар ажиллаж байна уу? Тэгвэл өндөр оноо авахад чинь туслах хэдэн зөвлөгөөг толилуулъя.

1. Математик: За даа ер нь хамгийн асуудалтай хичээл Мат байх нь элбэг. Тэхдээ зөв арга хэрэглэвэл хамгийн амархан нь ч болж болно оо! Эхлээд тооны дэвтэр дээр байгаа хэдэн томъёогоо эргүүлээд харчих. Ихдээ л нэг улиралд 3-4 бүлэг сэдэв, тус бүртээ 2-3 ялгаатай томъёо байгаа. Тэдгээр томъёогоо яг хэзээ хэрэглэх ёстой ялгааг нь мэдчихвэл тэгээд л болчихно. Аа бас! Магадалалын онол жоохон судлаад, зөв хариу таамгаар буудах чадвараа нэмэгдүүлчихсэн байхад алзахгүй дээ~! Статискаас үзэхэд Мат-н шалгалт сонгох байвал b,c -н аль нэг нь байх магадлал за бараг л 50% .. 5 тест байлаа гэхэд чи юу ч мэдэхгүй байсан ч хамаагүй, ядаж 1 оноо авах магадлал 96,875%. Сайхан сонсогдохгүй байна гэж үү?

2. Газар зүй: Нэг л юм захиж хэлье. Бичих эсвэл нөхөх дасгал байвал яасан ч битгий хоосон үлдээгээрэй. Ялангуяа нөхөх дасгал дээр!! Жишээгээр үзүүлье: "Африк тивийн цаг уурт нөлөөлөх хүчин зүйлсийг хэрхэн нөлөөлөх тухай тайлбарлан бич" гэсэн даалгавар байвал "Африк тив нь экваторт ойр байрладаг тул нарны шууд тусгалын нөлөөгөөр халуун, дулаан уур амьсгалтай байна" гэж бичих хэрэгтэй байж болох юм. Тэхдээ чи энийг мэдэхгүй тул "Африкт анааш байдаг бөгөөд та бидний мэдэхээр энэ амьтан нь нэлээн урт хүзүүтэй юм. Анаашны урт хүзүү нь нартай илүү ойр байх боломжийг бусад амьтдаас илүүтэйгээр олгодог юм. Ингэснээр анааш нь нарны энергийг Африк тивийн хүн ба амьтдад өөрийн хүзүү, их биеэр дамжуулан хүргэдэг байж болох талтай. Харин бусад намхан амьтад болох ирвэс, тахь, арслан, бар тэр дулааныг нь ийш тийшээ алдагдуулахгүй байх зохицолдлогоотой.. жич: Хойд туйлд олон амьтан байхгүй болохоор дулаан нь алдагдчихдаг юм" гэж бичиж болох л юм. :)) Багш чинь хоосон цаас харснаас арай л илүү сэтгэгдэлтэй үлдэнэ. :PP 0 биш юм аа гэхэд, 1 оноо авчихаар л хариулт байгаа биз, дээд талынх. :)

3. Физик: Физикийн шинжлэх ухаанд томъёо хамгийн чухал, ер нь л бодлого бодоход хэдэн тэгшитгэл биччихсэн байхад хангалттай гэж боддог хүмүүс цөөнгүй. Гэвч үгүй юм аа! Физикийн бодлогыг бодоход "ЮУ ӨГСӨН, ЮУГ ОЛОХ, ЯМАР ХУУЛЬ ХЭРЭГЖИХ" зэргийг зөв ухаарах нь хамаагүй чухал юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр,.. үндсийг нь зөв ойлгохыг хичээ! Зөвхөн багшийн самбар дээр бичсэнийг хуулах биш, яагаад тэрийг бичсэнийг сонирхо! Физикийн сурах бичиг болон бусад номноос учрыг нь олж унш.. гэсэн үг. :PP Тэгсний дараа бодлого бодохдоо зөв тэгшитгэлээ бичих хамаагүй амархан болчихно. :D Харин,.. физик унш гэхээр, Эйнштейний харьцангуйн дэлгэрэнгүй онолоыг амьдрал дээр туршиж үзнэ, эсвэл масолтай талх дандаа тостой талаараа шалан дээр унах болов уу?... этр гэсэн юм сонирхоод хадуурчиж болохгүй шүү. :))

4. Хими: /хэрвээ энэ post нэлээн хэдэн хүний Like авбал үргэлжлүүлж бичье. :PP/

---------------------------------

Тэхдээ юу гээч: Шалгалтанд бэлдэх хамгийн үр дүнтэй арга бол:

a. Хичээл таслахгүй байх.
a1. Таслаагүй үедээ ангид унтахгүй байх
a2. Унтаагүй үедээ урагшаа харах
b. Гэрийн даалгавраа сайн тэмдэглэж авах
b1. Тэмдэглэж авсан үедээ тэрийгээ гүйцэд хийх
b1!. Хийж байх үедээ халтуурдахгүй хийх
b1!(чухал). Халтуурдахгүй хийх үедээ өөртөө зориулж байгаагаа ухамсарлах
c. Хичээл дээр заасан юмыг өөрөө дэлгэрүүлж унших
c1. Учрыг нь олсон бол тэгээд л цээжлэхгүй байсан ч толгойд үлдчихнэ шт!
c1?. Хэрвээ чи c1-г үнэхээр хийсэн бол шалгалтын өмнөх өдөр бэлдэхгүй байсан ч болно.
d. Шалгалтын өмнөх өдөр сайн унтах
d1. Өглөөний цайгаа уух

.... Ердөө л энэ шүү дээ!! :P .... асар урт, бас утгагүй уг бичлэгийг уншиж дуусгасан бол баярлалаа. :D

Хичээлээ хийгээд завгүй байгаа энэ үед жоохон сэргэлт аваад, бас дээр бичсэн юмнуудын ядаж нэгийг нь хэрэгтэй гэж бодоод хэрэгжүүлээсэй гэж үүнийг бичив. Шалгалттай бүх хүмүүст амжилт хүсье!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42921
2 эможи
keyboard_arrow_up