COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ: Морьд дагадаг машиныг 8 болгож, дэг журамд орууллаа

2018 оны 7 сарын 12

Цагдаагийн байгууллагаас энэ жил баяр наадмыг тохиолдуулан зохион байгуулалт, дэг журмын ажлуудыг өндөржүүлсэн байдалд зохион байгуулан ажиллаж байна. Урьд урьдын жилүүдэд Их нас, Соёолонгийн насны морьдыг 40-50 машин дунджаар дагадаг байсан бол энэ жил ЦЕГ-аас цэгцэлж, Эмнэлэг, яаралтай тусламж, телевиз, чиглүүлэгч зэрэг зайлшгүй дагах 8 машиныг л зөвшөөрсөн байна. Үүний үр дүнд өнөөдөр Их нас, Соёолонгийн насны уралдаан элдэв зөрчилгүй, дэг журамтай болж өндөрлөлөө. Уг зохион байгуулалтыг хийснээр унаач хүүхдүүдэд ч амар байсан гэж хурдан морь унаач хүүхдүүд хэлж байлаа. Ямартай ч Улсын их баяр наадмаа энэ мэт зохион байгуулж сурна гэдэг бол том дэвшил юм. Цааш цаашдаа энэ дэг журам, эмх цэгцтэй зохион байгуулалт уламжлал болон хэвших биз ээ. 

Энэ жил баяр наадмын үеэр Цагдаагийн байгууллагаас "Хүй 7 худаг", Төв цэнгэлдэхэд   алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59492
6 эможи

зочин
2018-07-16 13:41
Нөгөө Шөнөжингарав шиг холиог нь хутгаагүй яаамаа даа.
keyboard_arrow_up