COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Монголчуудын дата хэрэглээтэй холбоотой сонирхолтой 3 баримт

2017 оны 9 сарын 13

Arslan.mn

1. Бид тал датагаа видеонд зарцуулдаг

Монголчууд интернетийг юунд зарцуулж байгаа талаар та өмнө нь бодож байсан уу? Тэгвэл доорх график таныг гайхшруулна гэдэгт эргэлзэхгүй байна. Монгол улсын нийт интернетийн хэрэглээний 60 хувь нь видео контентод зарцуулагддаг гэнэ. Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны мэдээлснээр нийт датаны 41 хувь зөвхөн Youtube үзэхэд хэрэглэгдэж байгаа аж. Бид зөвхөн видео үзэхээс гадна хөгжим сонсох, нэвтрүүлэг үзэхдээ Youtube-ийг илүүтэй их ашиглаж байна гэсэн утгыг энэ тоо илэрхийлж болно. Харин веб хөтчүүдээр дамжин хэрэглэгдэж байгаа интернет хэрэглээ ердөө 30 хувьтай байдаг гэнэ. Гэхдээ энэ зан төлөв сүүлийн жилүүдэд технологийн дэвшил, контентийн агуулгын өөрчлөлттэй уялдан хурдацтай өөрчлөгдөж байгаа. Нетфликс, Look TV зэрэг OTT технологи дээр суурилсан бүтээгдэхүүнүүд зах зээлд танилцуулагдсан учир Youtube-ийн эзлэх хувь багасч болох ч видеонд зарцуулах хэрэглээ улам нэмэгдэх төлөвтэй байна.

Монгол улсын интернет хэрэглээний бүтэц /төрлөөр/ - Эх сурвалж: "Монголын интернет хэрэглээ", ХХМТГ

2. Монголчуудын гурван хүн тутмын 2 нь интернет хэрэглэгч

Монголд 3 хүн тутмын 2 нь интернет хэрэглэгч. Интернет хэрэглэгчдийн тоо 7 жилийн өмнөхтэй харьцуулахад 22 дахин, 4 жилийн өмнөхтэй харьцуулахад 4 дахин өсөөд байна. Хөдөлгөөнт интернет буюу гар утсаараа интернетэд холбогдож буй хэрэглэгчдийн тоо ч жилээс жилд өссөөр. 100 хүнд оногдох хөдөлгөөнт интернет хэрэглэгч 57,9 хувь байгаа нь дэлхийд өндөрт тооцогдох үзүүлэлт. 2015 оны статистик үзүүлэлтээр 2,2 сая хэрэглэгч 3G үйлчилгээг хэрэглэж байгаа дүн гарсан бөгөөд дараа үеийн технологи 4G нэвтэрснээр энэ тоо улам бүр өсч байгаа нь гарцаагүй. 5хан жилийн өмнө 3G хэрэглэдэг ердөө 150 мянган хэрэглэгч байсан гэдэг статистик өөрөө хэрэглээний өсөлтийг шууд тодорхойлно. Нөгөө талаар бидний хэрэглэж буй дундаж интернетийн хурд тогтмол өсч байгаа бөгөөд нийт хэрэглэгчдийн 75 хувь нь 2-5 мегабайтын хурдтай интернет хэрэглэдэг гэнэ. Интернет хурдаараа монгол улс дэлхийд тэргүүлэгчдийн нэг гэдгийг эндээс та бүхэн үзээрэй.

Интернет хэрэглэгчдийн тоо /хэлбэрээр/ - Эх сурвалж: ХХМТГ

3. Бид хамгийн хямдхан дата ашигладаг

Дэлхийн Эдийн Засгийн Форумаас гаргасан судалгаагаар Монгол улс дэлхийд хамгийн хямдхан интернет ашигладаг 10 орны нэг. Үүрэн телефоны операторуудад бүртгэлтэй хэрэглэгчдийн тоо аль хэдийн 5 сая давж, ухаалаг утастай хэрэглэгчдийн тоо 2 саяд хүрсэн нь ч үүнтэй шууд холбоотой үзүүлэлт юм. Дата хэрэглээний хурд нэмэгдэж, үнэ улам бүр буурч, операторууд ч илүү олон төрлийн сонголтыг хэрэглэгчдэд санал болгох болсон нь мөн тэмдэглүүштэй. Хамгийн сүүлд л гэхэд, Юнител дата багцаа шинэчилж, хязгааргүй дата хэрэглээг санал болгох болсон байна. Хэрэглэгчдийн дата хэрэглээ тодорхой түвшинд хүрэхэд дуусч, задгай тариф руу шилжин сарын эцэст гэнэт их төлбөр гарч, бөөн чирэгдэл, гомдол учруулдаг байсныг тэд эвдсэн нь энэ. Тодруулбал урьдчилсан төлбөрт хэрэглэгчдийн хувьд, өдөр бүр дата хэрэглээ нь хязгааргүй ба хурдны хязгаарлалтгүйгээр 512MB хүрвэл тухайн өдрөө дуустал 128kbps хурдтай болж буурах гэнэ. Харин маргааш болоход ахин хурдны хязгаарлалтгүй 512MB эргэн “ирнэ” гэх мэт. Хэрэв сарын туршид энэ маягаар явбал нийт 15GB дата хэрэглэх нь. Тэгээд ч 512MB-аар бараг 4 цаг видео үзэж, 34 цаг хөгжим сонсон, 1400 веб хуудсаар зочлон, 5500 мэйл хүлээн авч, бичих боломжтой гэхээр хангалттай хэрэглээг санал болгож байна гэсэн үг. Дараа төлбөрт хэрэглэгчдийн хувьд ч багцынх нь хэрэглээ дууссан ч мөн л 128кbps хурдтайгаар сар дуустал ашиглаж болно. 128кbps нь 1.5MB хэмжээтэй PDF файлыг 100 секунд, 4MB хэмжээтэй MP3 файлыг 4 минут 20 секундэд татаж болох хурд. Юнителийн уг дата шинэчлэл нь хэрэглэгч бидний хувьд хямд үнэ, өндөр хурдаар, их дата хэрэглэх боломжийг олгож байгаа нь сайшаалтай юм.

Ухаалаг гар утас хэрэглэгчдийн тоо /үйлдлийн системээр/ - Эх сурвалж: "Салбарын жилийн тайлан", ХХЗХ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46945
0 эможи
keyboard_arrow_up