Хоолны газар, ресторан, кофе шопууд ӨНӨӨДРӨӨС ЗААЛААР ҮЙЛЧИЛНЭ Хоолны газар, ресторан, кофе шопууд ӨНӨӨДРӨӨС ЗААЛААР ҮЙЛЧИЛНЭ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хоолны газар, ресторан, кофе шопууд ӨНӨӨДРӨӨС ЗААЛААР ҮЙЛЧИЛНЭ

2021 оны 6 сарын 25

Arslan.mn

УОК-оос халдварын эрсдэл өндөр байгаатай холбоотойгоор нийтийн хоолны газар, ресторануудын залаар үйлчлэхийг хориглох хугацааг дахин 10 хоногоор сунгаад байсан.

Гэвч 2 жилийн турш үйл ажиллагаа нь тасалдсан ААН, бизнес эрхлэгчид эдийн засгийн хувьд асар их уналтад орсон тул УОК-ын уг шийдвэрийг эсэргүүцэж үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн хэвийн горимоор явуулахаа цахим хэлбэрээр мэдэгдэж, "ТЭВЧЭЭР ТАСАРЛАА" хөдөлгөөнд 100 гаруй байгууллага нэгдээд байсан.

Энэ асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Монголын Ресторан, зоогийн газрын холбоо, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын төлөөллүүдтэй өчигдөр /2021.06.24/ уулзлаа.

Тэрээр, Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 3500 гаруй ресторан, зоогийн газар, кофе шопын үйл ажиллагааг дэмжиж, тус байгууллагуудтай “Хариуцлагын гэрээ” байгуулан халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэн, үйл ажиллагааг нь эхлүүлэх хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн. 

Ийнхүү өнөөдрөөс /2021.06.25/ хариуцлагын гэрээ байгуулах Аж Ахуй Нэгж байгууллагууд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой​ боллоо.

Харин гэрээнд заагдсан халдвар хамгааллын дэглэмийг мөрдөөгүй тохиолдолд хариуцлага тооцох, үйл ажиллагааг нь зогсоох, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах юм байна.  

Тус “Хариуцлагын гэрээ”-г маргааш буюу 06-р сарын 26-ны 12:00 цагт Соёлын төв өргөөнд байгуулна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
628224
2 эможи

keyboard_arrow_up