Н.Баярмөнх: Шаардлагатай бол Тамгын газарт ор дэлгэнэ Н.Баярмөнх: Шаардлагатай бол Тамгын газарт ор дэлгэнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Н.Баярмөнх: Шаардлагатай бол Тамгын газарт ор дэлгэнэ

2021 оны 6 сарын 21

Arslan.mn

Баянзүрх дүүргийн Онцгой комисс ор дэлгэцтэй холбогдуулан шуурхай хуралдлаа.

Хурлаар Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх "Дүүрэг, Орон нутаг бие дааж Коронавирусын эсрэг бүх нөөц бололцоогоо дайчлан ажиллах хэрэгтэй. Бид дарга гээд буруу харж суугаад байлгүйгээр иргэдтэйгээ хамтарч цар тахлын эсрэг яаралтай арга хэмжээ авах шаардлагатай. Цаашлаад Ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг эрчимжүүлж, шаардлагатай газар ор дэлгэх ажлыг хийх хэрэгтэй. Нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд Тамгын газрын байрыг халдвар авсан иргэдийг эмчлэх зорилгоор ор дэлгэж, түр эмнэлэг болгоно" гэсэн юм.

Баянзүрх дүүргийн Онцгой комиссын хувьд дүүргийн нутаг дэвсгэрийг 5 бүсэд хувааж ажиллаж байгаа бөгөөд бүс тус бүрийг уялдаа холбоотой ажиллаж, ариутгал халдваргүйтгэл хийж, хоггүй болгохоос эхлээд иргэдрүү чиглэсэн ажлыг үе шаттайгаар хийнэ гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628045
0 эможи

Зочин
2021-06-21 22:13
Баянзүрх дүүргий засаг дарга ямар мундаг юм бэ иргэдээ гэсэн сэтгэлтэй хүн үнэхээр дулаахан сайхан байна шүү.Ажилд нь амжилт хүсье
Н.Баярмөнх

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up