Хугацаа нь дууссан 8 нэр төрлийн 124 ширхэг хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг устгуулжээ Хугацаа нь дууссан 8 нэр төрлийн 124 ширхэг хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг устгуулжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хугацаа нь дууссан 8 нэр төрлийн 124 ширхэг хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг устгуулжээ

2021 оны 5 сарын 11

Arslan.mn

2021 оны 05 дугаар сарын 08-10-ны өдрүүдэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын гаүрын 206 улсын /ахлах/ байцаагч, албан хаагчид хүнсний худалдааны 1289, хүнсний үйлдвэр 6, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 87, хүнсний бус бараа бүтээгдэхүүний худалдааны төв 108, бусад 515 нийт 2005 иргэн, аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар 157 зөрчлийг илрүүлж, 97 буюу 61.7 хувийг газар дээр нь арилгуулан, цахимаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр коронавирус халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэн, зөвлөгөө өгч ажиллалаа.

Мөн халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлээгүй 5, хязгаарласан үйл ажиллагаа эрхэлсэн 6 иргэн, гар дээрээс ил задгай худалдаа эрхэлсэн 1 иргэн нийт 12 аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагааг зогсоож, илэрсэн зөрчлийг арилгуулах 4 заалт бүхий улсын /ахлах/ байцаагчийн 1 албан шаардлага хүргүүлж, хадгалах хугацаа дууссан 8 нэр төрлийн 124 ширхэг, 112700 төгрөгийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг дотоод хяналтаар устгуулсан.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо зуслангийн зам дагуу байрлах иргэн Х.Айнур, н.Наранчимэг, н.Батжаргал, н.Болорцэцэг, н.Лхагвасүрэн нарын цайны газрууд халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй тул үйл ажиллагааг нь түр зогсоолоо гэж НМХГ-аас мэдээллээ.

Arslan.mnArslan.mnArslan.mn.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626767
0 эможи

keyboard_arrow_up