БАЯНГОЛ дүүргийн ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ээлжит хуралдаанаа цахимаар хийлээ БАЯНГОЛ дүүргийн ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ээлжит хуралдаанаа цахимаар хийлээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

БАЯНГОЛ дүүргийн ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ээлжит хуралдаанаа цахимаар хийлээ

2020 оны 12 сарын 04

Баянгол дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчид ээлжит хуралдаанаа цахимаар хийлээ. Хурлаар ковид-19 цар тахлын тархалтыг хязгаарлах “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэнтэй холбогдуулан БГД-ийн Онцгой байдлын комиссоос хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай Эдийн засаг, худалдаа үйлчилгээ, тохижилт, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан төслийн удирдагч Д.Мөнхбаатарын мэдээллийг сонсов.

Мөн Баянгол дүүргийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтын биелэлт, дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын 2020 оны төлөвлөгөөний биелэлтийн талаарх мэдээллийг Засаг дарга Ө.Сумъяабаатар болон холбогдох албаныхан танилцуулав.

Энэ удаагийн ээлжит хуралдаанаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцэн дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг 12 дугаар сарын 07-ний өдрийн 10 цагаас хуралдуулахаар товлолоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621792
0 эможи

Зочин
2020-12-05 18:38
keyboard_arrow_up