COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 05, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Баянгол дүүргийн ИТХ-ыг удирдах болсон Б.Сэмжидмаа гэж ХЭН БЭ?

админ
2020 оны 11 сарын 05

Arslan.mn

Баянгол дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр үргэлжилж дөнгөж сая  Иргэдийн төлөөлөгчийн хурлын даргаар Б.Сэмжидмаа сонгогдлоо.

Баяртулгын Сэмжидмаа нь улс төр судлаач, багш мэргэжилтэй, намын дэргэдэх Нийгмийн Ардчилал Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүлэгч, уидрдах ажлыг олон жил хийсэн туршлагатай  намын ирээдүйтэй боловсон хүчин юм.

 Б.Сэмжидмаа гэж ХЭН БЭ?

БОЛОВСРОЛ  

  • 1994 онд Бүрэн дунд боловсрол,
  • 1998 онд Улсын Багшийн Сургууль, Багш,
  • 2001 онд Удирдлагын академи, Боловсролын удирдлагын менежер, 
  • 2016 онд Монгол Улсын Их Сургууль, Улс төр судлал,
  • 2016 оноос Монгол Улсын Их Сургууль, Улс төр судлалын докторант,

АЖЛЫН ТУРШЛАГА 

  • 1998-2001 онд ХУД-ын 15-р сургуульд багш,
  • 2002-2006 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Г.Бумцэндийн нэрэмжит I  сургуульд Хичээлийн эрхлэгч, 
  • 2007-2009 онд "Эрин" Орос сургуульд Гүйцэтгэх захирал, 
  • 2009-2011 онд “Оюуны нахиа” дунд сургуулийн ТУЗ-ийн дарга,
  • 2013 оноос Баянгол дүүргийн МАН-ын хорооны Дэд дарга
  • 2018 оноос "Эрдэнэт" үйлдвэр ТӨҮГ-ын УБ хот дахь төлөөлөгчийн газрын Даргаар тус тус ажиллаж байна.

СОНГУУЛЬТ АЖИЛ

  • 2009 он БГД- ийн НАМЭХ -ны Тэргүүлэгч, Нарийн бичгийн дарга,
  • 2013 оноос НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн,
  • 2013 оноос БГД-ийн МАН-ын хорооны Тэргүүлэгч, 
  • 2014 оноос Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн, 
  • 2013 -2017 оноос БГД- н НАМЭХ-ны Дарга,
  • 2013 оноос МАН-ын Бага хурлын гишүүн,
  • 2018 оноос Нийслэлийн МАН- ын хорооны Тэргүүлэгч, 
  • 2019 оноос НАМЭХ-ны Олон нийт ТББ-н түншлэл хариуцсан Дэд ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байна.

ШАГНАЛ

  • 1999 онд Тэргүүний залуу алтан медаль,
  • 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль,
  • 2012 онд БГД-ийн Хүндэт иргэн,
  • 2012 онд НАМЭХ-ны Шилдэг эмэгтэй,
  • 2015 он ХНХЯ-ны салбарын тэргүүний ажилтан,
  • 2015 онд БСШУСЯ-ны Хүүхдийн төлөө элч,
  • 2015 онд "Гоо сарнай " Шилдэг эмэгтэй,
  • 2016 онд Боловсролын тэргүүний ажилтан тэмдэгээр тус тус шагнагдсан. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620936
1 эможи

Lion reader
2021-02-12 18:21
Is she well enough for the position?
Зочин
2020-11-05 16:16
keyboard_arrow_up